Т.Дэлгэрхүү: Капитал банк дээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг холбоотой зээлийн бүртгэл байхгүй

Б.Ариунзаяа
2022/03/11

"Капитал" банк дампуурлаа зарлаад 3 жилийн нүүр үзэж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд тус банкнаас хэн, хэн хэдий хэмжээний зээл авсан гэдгийг олон нийтэд зарлаагүй. 

Тэгвэл "Капитал" банкнаас нэр бүхий улстөрчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж хамаарал бүхий компаниараа дамжуулж их хэмжээний зээл авсан гэх мэдээлэл саяхан нэгэн хэвлэлээр гарсан. 

Тухайлбал, тус банкнаас УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан 13 тэрбум төгрөгийн зээл авсан бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гурван тэрбум, Ш.Раднаасэд нэг тэрбум төгрөгийн зээл авсан хэмээн мэдээлэгдсэн. 

Өнөөдөр Монголбанкнаас "Капитал банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн өнгөрсөн 3 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Энэ үеэр дээрх мэдээллийг тодруулахад, Банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү "Бид нарт байгаа зээлэгчид болон хуулийн этгээдийн бүртгэл дээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ш.Раднаасэд нарын нэр дээр ямар нэгэн зээлийн бүртгэл байхгүй" гэлээ.


Мөн УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг өөрийн дэмжигчдийн хуудсаараа дамжуулан "2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Өглөөний сонин”-ы Пүрэв гарагийн дугаарт "Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Капитал банкнаас 3 тэрбум төгрөгийн зээл авсан" гэх мэдээ гаргаж олон нийтэд түгээсэн байна. Энэ мэдээ нь ор үндэслэлгүй, худал болохыг УИХ-ын гишүүн, НББХ-ны даргын хувьд Монгол банкны зээлдэгчдийн мэдээллийн сангаас шүүлт хийлгэхэд миний нэр дээр болон хамаарал бүхий хуулийн этгээдийн нэр дээр ямар нэгэн зээл, зээлийн өр төлбөр байхгүй болохыг баталсныг үүгээр МЭДЭГДЭЖ байна.

Өглөөний сонины энэхүү нийтлэлийг Эрүүгийн хуулийн 13.14-т заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж Эрүүгийн цагдаагийн газарт болон бусад холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, гүтгэсэн хэмжээтэй тэнцэхүйц хэмжээний нөхөн төлбөр нэхэмжлэх болно.

Иймд “Өглөөний сонин”-г гүтгэлгийн нийтлэлээ залруулж олон нийтэд үнэн бодит мэдээлэл хийхийг анхааруулж байна" хэмээн мэдэгджээ.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.149
    2022/03/14

    Энэ Дэлгэрхүү ажилдаа эзэн болоочээ. Оюунчимэг хулгайчаас юунд нь айгаад байгаа юм. Зээл авсан шүү дээ. Баримт нь байсаар л байна

    Хариулах
  • 66.181.161.111
    2022/03/12

    Оюунаа гишүүний нөхрийн компани авсан. Дэлгэрхүүг нам дарамталжээ. Хоолой нь чичрээд уйлах ньээ

    Хариулах
  • 202.21.117.26
    2022/03/12

    эрх хүлээн авагч болох гэж алаан болсон гэсэн, илрэндээ илрэн

    Хариулах
  • 202.21.117.26
    2022/03/12

    Яалаа гэж өөрийнхөө нэр дээр авах вээ мангар юм_ арга ядажж нөхөрийнхөө нэр дээр авийшдээ. Энэ эрх хүлээн вагч залуу аавийг нь ярихаар их сандарах юм. Туулхүү гэж бөөн будилан байсан хүү яаг тийм манай улс яасан азгүй юм бэ

    Хариулах
  • 66.181.176.19
    2022/03/12

    Юу гэж өөрийнхөө нэр дээр зээл авах вэ дээ.Ёстой тэнэгтэх юм даа

    Хариулах
  • 202.131.250.130
    2022/03/11

    АНуус гүтгэ гүтгэ бас дахин гүтгэ

    Хариулах