О.Цогтгэрэл: Ах нар өш хонзонгоо үүрцгээгээд холд, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ялах ёстой

Б.Ариунзаяа
2022/03/14

Өнгөрөгч долоо хоногт АН намын даргын сунгаа хийхээр болсноо зарласан. Хэдийгээр тус сунгааг С.Эрдэнэ хууль бус гэж мэдэгдэж байгаа ч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл намынхаа даргын сунгааны талаар болон Х.Баттулгын талаар өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Улстөрийн хүрээнийхэн түүнийг Х.Баттулгын талынх гэдэг. Тиймдээ ч  өнгөрсөн хугацаанд АН-ыг Х.Баттулгад өгөх ажиллагааг О.Цогтгэрэл дэмжлээ гэх мессэжийг тасралтгүй явуулсан.

Гэвч  О.Цогтгэрэл өнөөдөр байр суурь илэрхийлж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь АН-ын дарга болох ёстой хэмээн мэдэгдлээ. 

О.Цогтгэрэл: 

- Аливаа бүхэн цагтай” гэж ухаантнууд айлдсан нь бий. Ардчилсан намын уналт, сорилт шийдэгдэх цаг аль хэдийн болсон. Нам маань аль болох хурдан цэгцрэх нь зөвхөн бидний асуудал биш нийт Монголын төлөөх үйл хэрэг.

Намын даргын сунгаанд нэр дэвшигчид тодорлоо.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөгийн топ улстөрчдийн нэг. Түүнд Монголын төрд гүйцэтгэсэн гавьяа ч бий, гай ч бас бий. Нэгэнт улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн хүртэл ажиллачихсан эрхмүүд талцал өрсөлдөөнд орох биш нэгдэл, нягтрал ойлголцлын төлөө явах ёстой гэж боддог.

Ийм учраас энэ сунгаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ялах ёстой. Тэгж байж АН эргэн нэгдэн, сэргэн бадарна. Надад Ж.Батсуурийгаа дэмжих бодит шалтгаанууд бий.

Би ардчиллын зарчим, хүний эрх, Үндсэн хуулийн үзэл санааны дагуу аливаа ялгаварлалыг дэмждэггүй. Гэхдээ АН-д өнөөдөр яалт ч үгүй үе солигдох ёстой. Би, зөвхөн би гэсэн анхдагч ах нарын талцал өнөөдөрт хүргэсэн. Тэд өш хонзонгоо үүрцгээгээд холдох ёстой.

Ж.Батсуурьт нөхөдтэйгээ хамтарч, цугтаа зүтгэж хүрсэн амжилтын түүх бий. Түүнийг би биш бид төвтэй удирдагч гэж итгэдэг. Намайг өмнө нь дэвшихэд миний материалыг эргэлзээгүй бариад зогсож байсанд нь хүн ёсны хувьд, найзын хувьд би "өртэй".

Миний найз миний чадаагүйг чадаасай, намаа нэгтгээсэй, Монголдоо хувь нэмрээ оруулаасай гэсэн хор шар, хүсэл мөрөөдөл надад, миний үеийнхэнд, нөхдөд маань бий. Төгс хүн гэж үгүй, олуулаа нийлж дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж байж амжилтанд хүрнэ.

Ж.Батсуурь эрхэм найз минь, улам хүчтэй зориглоорой, чамд ухрах зай байхгүй ард чинь Ардчилал, Ардчилсан намын хувь заяа харж байна.



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.116.147
    2022/03/16

    Худлаа жүжиглэж байгаа юм. Женко гарангуут дагаад л навсайна. ЖАНийг Эрдэнийн намтай нь зайлуулах хэрэгтэй.

    Хариулах
  • 192.82.69.31
    2022/03/16

    Аймгийн дарга дээшээ гарвал улсыг аймаг шигээ удирдах гэж оролддог.Архангай Өвөрхангайн дарга байсан нөхдийг хараарай аймаар чухал царайлсан аймгийн дарга хэвээрээ л.

    Хариулах
  • 66.181.177.148
    2022/03/15

    За даа. Цогтгэрэл хэлсэн болохоос биш үнэнээс нэг их хол хазайхгүй л юм ярьж. Яавч үе шинэчлэгдэх ёстой. Үүнийг дэмжинэ. Баттулга, Эрдэнэ нар одоо залуу дүү нар минь аян замдаа сайн яваарай ах нар нь зүгээр л түшиж тулаад л байж байя гээд хэлчихмээр байна. Батсуурь ялах ч байх. Тэгэх ч ёстой. Мөнгө хүчтэй л дээ. Журмын нөхөд их мөнгийг нь аваад дугуйлахдаа бас бодолтой зурчихаж болно. Тийм хүсэл ч байгаа. Уг нь Еөк байсан хүн жаахан байж байгаад нэр төртэйгээр нэрээ татчихвал үнэ хүндтэй. Эрдэнэ маань бас за одоо талцаад юү хийх вэ. Нэг талдаа гарая гээд сайхан эвийн тууз хайчилчихмаар санагдах юм. Бид доороо бол эвтэйхэн л байна. Нилээд сайхан боловсорсон залуус эрх баригчруу явж одлоо. Гэхдээ үзэл бодол урт хугацаандаа үүрээ засдаг л юм.

    Хариулах
  • 192.82.88.8
    2022/03/15

    Баттулгаас өөр хүн арай чадахгүй Улс төрийн ийм нөхцөлд БАТТУЛГА л АН-ыг аварна Цогтгэрэлийг УВСын гэж дуулаад л итгэл алдарсан тийм үнэн байж шүү

    Хариулах
  • 202.126.89.17
    2022/03/15

    Хор шар хүсэл мөрөөдлөөр улс төрийн нам төлөвшдөггүй юм.Тодорхой үзэл баримтлал онол арга зүй намд байх ёстой гэдгийг ч ойлгоогүй ,ойлгох ч үгүй Цогтгэрэлтэнгүүд АНын хагарлыг нэгтгэж чадахгүй.Санаа байсан ч оюуны чадамж нь хүрэхгүй.

    Хариулах
  • 43.250.126.130
    2022/03/15

    Эрээнд очиж үнэтэй мах идэж монголчуудаа доош нь хийж байдаг хятад үзэлтэй хүн хэрэггүй.

    Хариулах
  • 203.91.115.41
    2022/03/15

    Сүхбаатар аймгийг хөгжүүлсэн гэж яригддаг ч хэдэн байшин хүмүүсээр өөрсдөөр нь бариулсан л даа...Яахав хэдэн тойрог зам тавиулсан... Ажлын байр бол хийгдээгүй шүү...Уул уурхайн лиценцүүдээр газар нутгийг хятадуудад зарж мөнгөөр нь энэ бүгдийг хийсэн..Эсэргүүцсэн хүмүүстэй хэрүүл тэмцэл хийж л байсан хүн 2012 - 2016 .онд .....2016 онд УИХ д өрсөлдөөд унасан...2020 онд архи цаг, ууттай бэлэг ,атом шаазан тарааж байгаад л УИХ - д орсон л хүн шүү дээ...Одоо АН аар дамжин Монголыг идэх аяндаа мордож байгаа юм... Манжийн малчдын үр сад шүү дээ...Батсуурьтай АН бүтэхгүй ээ ....

    Хариулах
  • 203.91.115.54
    2022/03/15

    Сүхбаатар аймгийг улсын тэргүүний аймаг болтол хөгжүүлсэн туршлагатай улс төрч хүн

    Хариулах
  • 31.164.60.105
    2022/03/15

    Чааваас, хөөрхий ийм өчүүхэн бөөс байжээ. Цаад Цуст Алуурчин элбэгдоржийнхоо Цуст аллагуудаар олсон Цуст мөнгөнөөс нь ахиухан цуслаад аваарай. Уг нь Алуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлонгийн Алуурчид хулгайчид луйварчдад монголчууд 2016, 2020, 2021 оны сонгуулиар дүнгээ тавиад оршуулчихсан байсан юм. Алуурчдийн ардчилсан нам, Алуурчдийн бус ардчилсан нам гээд ус тосоороо ялгарчихсан байсан юм. 2024 оны сонгуулиар Монголчууд бид Алуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлонг бүрмөсөн булшилж түүхийн хог дээр хаяна... Батсуурь нь ч бай хэн нь ч бай , бид Алуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлонгийн маанийг уншина... Цогтгэрэл бөөс Алуурчдийн бөгсийг гялайтал долоогч гөлөг болжээ

    Хариулах
  • 192.82.72.162
    2022/03/14

    Өө хөөрхий дөө. Чи ийм амархан хорон санаат, хутган үймүүлэгч С.Эрдэнэд ийм амрхан урвах байсан юм уу. ЗАЙЛ.

    Хариулах
  • 202.131.250.130
    2022/03/14

    Батсуурь гэж Аймгийн дарга байхдаа аймагтаа өрсөлдөөд Улаанд ялагддаг мөн үү

    Хариулах