ГХУСАЗЗ: Албан хаагчдаа шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа

Админ
2022/03/14

Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийн албан хаагчдыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа.

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хамтран хэрэгжүүлэх байгаа “Хүүхэд хамгааллын компакт гэрээ”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн үйл ажиллагаанд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Уг арга хэмжээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, АНУ-ын элчин сайдын яамны Улс төрийн ажилтан Иан Роздилски, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг, Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Цоодол, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Н.Пүрэвдорж болон бусад албаны хүмүүс байлцлаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн сэтгэл зүйчдийн үйл ажиллагаанд шаардлагатай зарим төрлийн техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна