Н.Тэмүүлэн: АТГ-т Ерөнхий Прокурорыг холбогдуулан шалгагдаж байгаа асуудал байхгүй

Б.Ариунзаяа
2022/03/15

Цахим мэдээллийн орчинд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг бусдаас 2 сая ам.доллар авч байгаад үйлдэл дээрээ баригдсан боловч АТГ шалгаагүй нуусан гэх мэдээлэл тархсан. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа.

Н.Тэмүүлэн:

-Энэ бол бодит бус, худал ташаа мэдээлэл байна. АТГ-т одоогоор Улсын Ерөнхий прокурортой холбоотой шалгагдаж байгаа асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.  Гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа заавал явагдах ёстой. АТГ-ын хувьд үйлдэл дээр нь бариад шалгахгүй орхисон, орхигдуулсан ямар ч асуудал байхгүй гэв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.25.128
    2022/03/15

    Ганц гайгүй мэрэгжлийн бөгөөд ажил төрөл нь овоо гэхээр яваа Ерөнхий прокурор одоо ямар луйварчинд нь таалагдахгүй байгаа юм болдоо!? Монголын төр зүтгэсэндээ халтай гэдэг шиг юм бодох вийдээ!?

    Хариулах
  • 103.9.90.100
    2022/03/15

    энэ нэг юм болгон руу үсчсэн, хүмүүс рүү дайрсан, хүнийг гүтгэж харлуулчихаад зүв зүгээр яваад байдаг Цэрэн мэтийн хүмүүс ингээл байсаар байх уу, энэ нь тэгээд зүгээр үү

    Хариулах