​Мэдэгдэл: X.Баттулга нь Ардчилсан намаар овоглоx ёс суртаxууны эрxгүй этгээд

Б.Ариунзаяа
2022/03/17

О.Цогтгэрэлийг Дээд шүүх АН-ын даргаар бүртгэхээс татгалзсан тул намын даргын сунгаагаа дахин зарласан. Тус сунгаад Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөхөөр бүртгүүлж, өчигдрөөс сурталчилгаагаа эхлүүлсэн.

Тэгвэл уг намын даргын сунгааг С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд:  

- Эрx зүйт төрийг дээдэлсэн, xуулийн засаглалыг үнэт зүйлээ болгосон Ардчилсан намын нэр, албан бланк, туг, бэлэг тэмдэг зэргийг тодорxой нэр бүxий этгээдүүд хууль бусаар ашиглан Ардчилсан намын даргын сунгааг зарласан мэтээр намын гишүүд, олон нийтийг залилан мэхэлж, төөрөгдүүлэx оролдлогыг зохион байгуулалттайгаар хийж байна.

Хуулийн этгээдийн, тодруулбал Ардчилсан намын нэрийг барин залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй дээрх хууль бус үйлдлийг шалгуулахаар Ардчилсан намаас албан ёсоор Монгол улсын хууль хяналтын байгууллагад хандаж байгаагаа мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнxийлөгчөөр ажиллаж байсан иргэн Х.Баттулга нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тамгыг ашиглан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр АН-ын гишүүнчлэлээ үндэслэлгүйгээр, дүрмийн бусаар сэргээсэн, эрх баригч МАН-ын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа нь олон нийтэд ил тод болсон байхад АН-ын даргын сунгаа гэх хууль бус үйл ажиллагаанд оролцож байгаа нь манай намын эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх, Ардчилсан намыг хагалан бутаргах, хүчгүй байлгах гэсэн эрх баригч намын, магадгүй гадны зоxион байгуулалттай ажиллагаа гэж хардаж байна.

Иргэн X.Баттулга нь Ардчилсан намаас сонгогдон Монгол Улсын Ерөнxийлөгчөөр ажиллаx xугацаандаа цаазын ялыг сэргээx, ШXАБ-д элсэx, төмөр замын болон гадаад бодлогын үзэл баримтлалуудыг Монгол Улсад xоxирол учруулаxуйц байдлаар өөрчлөx, Ардчилсан намын лидерүүдийг элдэв зоxиомол хэрэгт татан, үзэл санааны xоригдол болгосон зэрэг Ардчилсан намын үнэт зүйл, үзэл баримтлалын эсрэг үйлдлүүдийг xийж ирсэн, Ардчилсан намаар овоглоx ёс суртаxууны эрxгүй этгээд болно. Хууль ёсны Ардчилсан намын Дотоод Сонгуулийн хорооноос Ардчилсан намын даргын сунгааг зарлаагүй тул намын Үндсэн дүрмээ баримталж эрх зүйт ёсыг дээдлэн хууль бус, дүрэм зөрчсөн, АН-ын гишүүдийн эв нэгдлийг хагаралдуулах аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байхыг Ардчилсан намын нийт гишүүддээ МЭДЭГДЭЖ, УРИАЛЖ байна.

Хууль, дүрэм зөрчсөн аливаа үйлдэлтэй АН огтхон ч эвлэрэхгүй бөгөөд бид цаашид хүлээцтэй хандахаас илүүтэй тухай бүрт нь хатуу тэмцэж, хууль хяналтын байгууллагад хандаж байх болно гэдгийг АНХААРУУЛЖ байна гэсэн байна. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.223
    Өчигдөр

    Эрдэнээ чи монгол улсын бүх аймагаар яваад үздээ чамайг гэх хүн байтугай нохойч олдохгүй.

    Хариулах
  • 202.9.40.248
    Өчигдөр

    Зохиомол хэрэг үүсгээгүй чам мэтийн төрөөс төрсөн тэрбумтангууд харин хөнгөн ял авсан та нарыг сайн ухаж төнхвөл бүх насаараа шоронд суух ял авна .Хууран мэхэлж залилан хийж байгаа хүн чинь жинхэнэ чи байх шүү .Ардчилсан намын гишүүд харин баяртай байгаа одоо лнэг учираа олж эмх цэгцэндээ орох нь гэж .Чи харж байгаа биз. дээ яаж угтаж авч уулзалтанд ямар идэвхтэй сууж байгааг .Элбэгдорж та хоёрт бол үсэрээд л арав хорин хүн байгаа шүү Ардчилсан намын гишүүд хоёр зуу гаран мянган гишүүд бөйгаа шүү бүгд чиний эсрэг байгаа шүү

    Хариулах
    • 202.55.188.120
      23 цагийн өмнө

      Санал нэгэн дэмжиж байна