Г.Дамдинням​: Дарханы замаас үүдэж иргэдэд учирсан эдийн засгийн хохирлыг барагдуулах нь зүй ёсны асуудал

Б.Ариунзаяа
2022/03/17

УИХ-ын гишүүн Г.Дамдинням дарханы замын асуудалд Зам тээвэр, хөгжлийн яам ахицтай ажиллахгүй байгаа талаар өөрийн цахим хуудаснаа дурджээ. 

Г.Дамдинням: 

Дарханы замыг эрчимжүүлэх, хянах, үүрэг чиглэл өгөх Ажлын хэсгийг УИХ-аас 2021 онд байгуулж, миний бие ахлан ажиллаж байгаа. 

Манай Ажлын хэсэг он гармагц ЗТХЯ-нд ажиллаж, тодорхой үүрэг даалгавруудыг өгсөн боловч одоог хүртэл хангалттай мэдээлэл ирүүлэхгүй, хэрэгжилтийг хангахгүй байгаа тул  Л.Халтар сайдад дахин албан тоот илгээж,  анхааруулга явууллаа. 

- Дарханы замын ажлыг хамгийн ихээр хойш татсан АХБ-ны санхүүжилттэй 2,4-р багцын гүйцэтгэгч компаниудыг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой! Гэтэл Яам нь огт хөдлөхгүй юм ‼️ 

- Энэ 2 багц гэлтгүй ер нь нийт 10 багцын ажил удааширч "ДАРХАНЫ ЗАМ" өдий хүртэл ашиглалтад орохгүй байгаагаас үүдэж иргэдэд учирсан эдийн засгийн хохирлын тоо хэмжээг тооцож, барагдуулах нь зүй ёсны асуудал. Гэвч тооцоолол гаргаж өгдөггүй яам болчихоод байна‼️

-  АХБ-ны 4-р багцад шалгарсан эхний компани ажлаа хаяж явснаас болж Сүмбэр- Цайдам хүртэлх зам өнөөдөр үнэхээр там болж, олон иргэд гомдол ирүүлсээр байна.  Тиймээс нэн тэргүүнд энэ хэсгийн түр замыг яаралтай стандартын шаардлагад нийцүүлэн янзлах хэрэгтэй байна‼️ 

Энэ мэт олон асуудлуудын учир шалтгаан, тоо мэдээллийг салбарын яамнаас УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг хүртэл нэхээд авч чадахгүй байхад энгийн иргэдэд энэ төслийн ажил ямархуу битүү хаалттай энэ олон жил үргэлжилсэн нь ойлгомжтой бизээ... 

Зөвхөн албан тоотоор тайлбар, мэдээлэл нэхээд зогсохгүй бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан газар дээр нь очиж байнга шахаж шаардах болно гэсэн байна. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.59
    Өчигдөр

    Darhanii zam zam teevriin said Haltartai hamaatai bolohoos Damdinnyam gishuuntei hamaagui shu dee

    Хариулах
  • 66.181.187.67
    Өчигдөр

    Дарханы зам чинь л авлига өгч хөгжлиын банкнаас зээл авчихаад гүйуэтгэлгүй яваад байгаа биздээ. Бүх мөнгөө хуваагаад идчихсэн юмуу?

    Хариулах
  • 202.70.44.46
    Өчигдөр

    Тэр яахав Хөгж банкны өрөө төл

    Хариулах