Б.Лхагвасүрэн​: Хэмнэж болох, тансаг хэрэглээний бүтээгдэхүүний импортыг танах санал гаргана

Б.Ариунзаяа
2022/03/22

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ам.долларын ханшийн өсөлт, гадаад валютын нөөцийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.

 Б.Лхагвасүрэн: 

-2021 оны 1 сард манай улсын валютын нөөц 4,5 ам.доллар байсан. Гэвч  төлбөрийн тэнцэл 220 сая ам.долларын алдагдалтай гарсан учир 2022 онд валютын нөөц 4,3 тэрбум болж буурсан. 

- 2022 он буюу өнөөдрийн байдлаар Монгол улсын төлбөрийн тэнцэл 500 гаруй сая ам.долларын алдаглдалтай байна. Энэ нь манай улс экспортоосоо илүү импорттой байна гэсэн үг. 

- Манай экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Гэвч БНХАУ-ын цар тахлын улмаас  2021 оны тавдугаар сараас хойш манай улсын экспортийн  хувь хэмжээ буурсан. Энэ нь манай эдийн засгийг агшаах нөхцөл болж байна. 

- Манай экспортын гол түүхий эд болох Зэс,  нүүрсний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Зэс 10 мянга, нүүрс 400 ам.доллар давсан байна. Хэдийгээр нөхцөл байдал таатай байгаа ч манай гол худалдан авагч Хятад улс ковидын маш хатуу арга хэмжээ авснаас улбаалж хилийн чанга бодлого барьсан. Нүүрс нь байгаа ч зах зээлд гаргаж чадахгүй байдалд байна. 

- Монгол Улс 2021 онд экспортоос 8.5 тэрбум ам.долларын орлого олсон. Үүний 92 хувь нь зэс нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн түүхий эдээс олсон.

- 2022 он гарсаар экспорт нэг, хоёрдугаар сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувийн бууралттай байна. Гэтэл импорт 20-30 хувиар өссөн байна. 

- Импортын 30 хувийг хэрэглээний бараа буюу хүнс, хувцас хунар, суудлын автомашины импорт эзэлж байна. 

- 2021 онд 7,9 тэрбум долларын импорт хийгдсэн. Үүнээс 500-600 сая ам.доллар нь тансаг зэрэглэлийн автомашин байна. 2022 онд өсөх хандлагатай байна. 

- Экспортыг дэмжиж байж тодорхой хэмжээний вальютийн нөөцтэй болно. Тиймээс экспортоо дэмжих шаардлагатай байна. 

- Монголбанкны зүгээс УИХ болон Засгийн газарт зайлшгүй биш, хэмнэж болох хэрэглээнд ялангуяа тансаг хэрэглээний импортод хяналт тавих нь зүйтэй гэсэн санал тавьж байгаа. Гаалийн татварыг нэмэх, эсвэл түр хугацаанд оруулахгүй байх санал гаргана. Нөгөө талд экспортын орлогоо нэмэх чиглэлд арга хэмжээ авах саналаа өгнө.

- Монголбанк долоо хоногийн мягмар, пүрэв гаригт дуудлага худалдаа хийж байна. Цаашдаа арилжааны банкуудад нийлүүлж буй валютад тодорхой хязгаарлалт тавихаар болж байна.

- Монголбанк энэ оны нэгдүгээр сараас хойш Төв банканд 1,5 тэрбум ам.долларыг нийлүүлсэн. Зөрүүлээд экспортлогч нараас 500 сая долларыг худалдаж авсан байна. Төвбанк доллар хэвлэдэггүй. Эрдэнэт, Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Монголросцветмет нэгдэл зэрэг экспортлогчид болон гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудаас долларын эх үүсвэрийг бүрдүүлдэг.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 38.15.222.111
    2022/03/23

    Tansag xereglee automashinii imprtiig bvr xeden jildee xyazgaarlax n tuiliin zuv shiidver bna.! Lhagvasvrend ailt xvsie!odoo l zuv zamdaa orj bnada Mongol bank!

    Хариулах
  • 124.158.69.14
    2022/03/22

    tcalin tetgeveree adilhan nemeed yvaarai

    Хариулах