Б.Жавхлан: Роснефть шатахуунаа хэвийн нийлүүлэхээ мэдэгдсэн, төлбөр тооцоо нь дээр саатал гараагүй

Б.Ариунзаяа
2022/03/23

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Б.Жавхлан:

-  Засгийн газрын хуралдаан бүрд ОХУ, Украинтай үүссэн зэвсэгт мөргөлдөөний талаар болон түүнээс үүсэх эдийн засгийн, бусад нөлөөллийг судлах, сөрөг нөлөөг сааруулах, хохирол бага амсах талаар холбогдох яамд мэдээллээ нэгтгэж, ярилцаж байна. ОХУ-ын эсрэг улс орнуудын хэрэгжүүлж буй санкцууд манай улсад тодорхой хэмжээнд нөлөөлөхөөр байна. 

Эхний асуудал нь гадаад худалдаа. Манай улс ОХУ-тай гадаад хуралдааны алдагдалтай явж ирсэн. Ихэвчлэн импортоор авдаг. ОХУ-аас авч буй импортын бүтээгдэхүүний 75 хувь нь шатахуун.  Өнөөдрийг хүртэл шатахууны нийлүүлэлт болон төлбөр дээр саатал гараагүй.  Роснефть гэрээний дагуу  хэвийн нийлүүлэлтээ хийнэ гэдгээ мэдэгдсэн. Манай талаас импортлогч талуудтай төлбөрийн ямар нэг асуудал гараагүй. 

Хоёрдугаар сарын 24-нөөс хойш 180 сая ам.долларын шатахууны төлбөр саадгүй хийгдсэн. Цаашид үүнийг тогтвортой хадгалж ажиллахыг хичээх болно гэв. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.109.51
    2022/03/24

    W

    Хариулах
  • 192.82.84.130
    2022/03/23

    оросыг муулдаг элбэгдорж батүүл эрдэнэ нар америкаас бензинээ авах байх даа хорлон сүйдгэгчид шиг байх юм даа

    Хариулах