Эрдэнэс тавантолгой компанийн уртын тээвэр ирэх сарын 1-нээс эхлэхээр болжээ

Б.Ариунзаяа
2022/03/23

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан экспортоо дэмжих бодлогоор Төв банк дээрх валютын нөөцөө хамгаалах гэж мэдэгдлээ. 

Б.Жавхлан: 

- Экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ч урд хөрш хязгаартайгаар бүтээгдэхүүн авч байгаа тул АМНАТ төдийлөн төвлөрөхгүй байна.  Өнөөдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгойгоос өгсөн мэдээллээр 280 орчим тэрбум төгрөгийг банкуудаас зээлж, төсөвт төлөх ёстой АМНАТ-аа төлөх төлөвтэй байна. Экспорт төлөвлөсөн хэмжээнд явах, уурхайгаас олборлолт, тээвэрлэлтийг эхлүүлэх нь чухал байна. 

Өнөөдрийн гарсан нэг чухал шийдвэр бол Эрдэнэс тавантолгой компанийн нүүрсний уртын тээвэрлэлтийг 4 дүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гарлаа. Өнөөдрийн хүртэл уртын тээврээ хийж чадахгүй байсан шалтгаан нь Цагаан хад дээр 12 сая тонн нүүрс овоорсон байсан. Одоогоор 5,4 сая тонн нүүрс үлдээд байна. Хэдийгээр дотооддоо багагүй хохирол амссан ч гэнэт худалдаад авчихсан байгаа нүүрсийг нь гаргаж өгч чадаагүй байж дахиж олборлох нь зохимжгүй байсан. 4 сарын 1 хүртэл БНХАУ-ын талтай хэлэлцэнэ. 

Экспорт нэмэгдэж байж валютын урсгал бий болно. Уртын тээврээ эхлүүлснээр боомтын асуудлаа шийдвэрлэсэн гэсэн үг биш. АМНАТ-аа төвлөрүүлж байгаа л нэг хэлбэр. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.11
    2022/03/26

    Цагаан хаданд энэ бөмбөлөг гэж ажилаад ч бгаа юм шиг ажилахгүй ч бгаа юм шиг үнэхээр сонин юм бнаааа

    Хариулах
  • 66.181.161.29
    2022/03/23

    Urtiin teevere yvul ya demjij bn

    Хариулах