Судалгааны тайланг хэлэлцүүллээ

Админ
2022/03/23

Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд хийгдсэн “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэхтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийг хохирогч төвтэй хандлагын үүднээс үнэлэх нь” судалгааны тайланг танилцууллаа.

Судалгааны зорилго нь Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэхэд хохирогч төвтэй хандаж байгаа эсэхийг үнэлэх бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалгах, шийдвэрлэх явцад учирсан соёл, нийгэм, эдийн засаг, эрх зүй болон тогтолцооны шинжтэй саад бэрхшээлийг үнэлэхэд чиглэгдсэн.

Тус арга хэмжээнд Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Стивен Кент, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл болон чиг үүрэг бүхий төрийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.