Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой байж болзошгүй 20 улстөрчийг зарлалаа

Б.Ариунзаяа
2022/03/29

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж явуулж байна. 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой байж болзошгүй 20 улстөрчийг зарлалаа.

Тэрбээр  "Улстөрчдийн нөлөө, хамаарлын тухай хэдэн зүйл хэлье. Ажлын хэсэг хүнийг гэм буруутайг нь тогтоохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Хөтөл" ХК, ТОСК, Шинэ Яармагтай холбоотой төсөлд давуу эрх олгосон. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалын асуудал дээр давуу эрх олгосон. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Ховдын цементийн үйлдвэр байна. Гэхдээ энэ төсөл нь сайн хэрэгжиж байгаа төсөл юм билээ. УИХ-ын гишүүн асан М.Билэгт, А.Сүхбат, Ц.Гарамжав, Н.Номтойбаяр , Ч.Ундрам, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын асуудал байна. Энэ мэт 22 компанитай улстөрчдийг АТГ-т өгч, шалгуулах нь зүйтэй гэж үзсэн" гэв.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.192
    2022/03/29

    зөв хар гарамжав бол хүний мууг их үздэг новш өөрөө үйлээ үзэх хэрэгтэй

    Хариулах
  • 64.119.19.158
    2022/03/29

    Эд нарын нэрсийг зараллаа гээд яах юм бэ? Нэр зараллаа гээд зээлээ төллөө юү? Тэр шүүх,проку

    Хариулах
  • 192.82.88.86
    2022/03/29

    Баттулгагүй зүйл алга л гэж харагдуулахаар.... Харамсалтай нь Баттулга яг л зөв зүйлийн төлөө хөдөлдөг ... Гарамжав, Номтойбаярын компанид яг л ном журмаараа яваа ....Ундрам гишүүн тухайн цаг үед бизнес хийж байгаагүй ... Яагаад л улсынхаа төлөө сэтгэл гаргасан бүхнээ боомилж мөнгөөр хандсан бүхэнд сайрхдаг юм бэ ... Мөнгө авч чадаагүй шударга байсны төлөө хохирол амсах ёстой юм байх даа ...

    Хариулах
  • 64.119.21.187
    2022/03/29

    Баттулга өөрөө идчээ юуу өгсөн авсан хүмүүс нь тодорхой л бна баттулгыг харлуулах компанит ажил эхэллээдээ

    Хариулах
    • 64.119.20.68
      2022/03/29

      Zail hulgariinhaa baasiig doloogood vh