Засгийн газар 23 асуудал хэлэлцэхээр товложээ

Админ
2022/03/30

Засгийн газрын өнөөөдрийн ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд 23 асуудал хэлэлцэхээр товложээ. 

Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлын явц, тулгамдаж буй асуудал,  Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны худалдан авах ажиллагааны тайланг хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт,  Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах ажлын явц зэрэг асуудал хэлэлцэх юм. 

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна