Согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогч нарын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо

Админ
2022/03/31

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогч нарын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Хууль зүйн байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн гол үзэл баримтлал, зарчмын өөрчлөлтийн талаар танилцуулж, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл энэ талаар саналаа хэллээ.

Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах, байгууллагуудын зөв хэрэглээг бий болгох, зэрэг чиглэлээр гарах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийн танилцуулж, талуудын саналыг сонслоо.  

Уулзалтад Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Сангийн яам, ХЗДХЯ, ХХААХҮЯ, НЗДТГ болон согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогч нарын төлөөлөл оролцлоо.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна