ДЭЭД ШҮҮХ: АН-ыг төлөөлж С.Эрдэнэ нарын ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд улсын бүртгэлд бүртгэлээ

Б.Ариунзаяа
2022/03/31

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр боллоо.

Хуралдаанаар Ардчилсан намыг төлөөлж С.Эрдэнэ нарын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэв.

Нийт шүүгчийн хуралдаанаас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын “..үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх”, “тусгай хэрэгцээнд авах”, “тусгай зөвшөөрөл олгож болно” гэдгийг хэрхэн ойлгох, нөхөх олговрыг шийдвэрлэх асуудлыг нэг мөр ойлгох талаар тайлбар гаргаж, тогтоол баталлаа.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.16
    2022/03/31

    AН....ГЭГЧ НАМЫНХАН УЛС ОРНЫГ ГИЙГҮҮЛЖ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ЯАМАЙ....ЭХ ОРОН ЭЛГЭН САДНЫГ МИНЬ...ХУДАЛДЧИХГҮЙ БОЛ ДЭЭДИЙН ЗАЯА БНО.....АНУ АХ...НАТО...ӨВӨӨ ГЭЭД ЯВЖ МАГАДГҮЙ Л ГАРУУД БНА ШҮҮ...ОДБАЯ

    Хариулах
  • 37.166.161.12
    2022/03/31

    АН хэзээч засаг бариулж болохгүй дахиад улсын өөдтөй болгонийг хувчилал нэрээр хулгай хийнэ хоорондоо алалцаад байж л байг жоохон сөрөг хүчин байж болно за америк ах нар нь зааж өгөх байлгүй

    Хариулах
    • 118.235.7.41
      2022/03/31

      Намаа эмхлэж чадахгүй хүмүүс юун улс төр цаашаа, аягүй бол НАТО цэрэг оруулна гэж Монголхүү солиорч байсан биздээ?