Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаандэл боомтын автозамын төслийг нэн яаралтай эхлүүлэхийг үүрэг болгожээ

Б.Ариунзаяа
2022/04/03

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий Шинэ сэргэлтийн бодлогыг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд монгол улсын экспортыг нэмэгдүүлэх эдийн засгийг бэхжүүлэх зорилгоор 6 багц асуудлыг дэвшүүлсэн.

 Үүний нэг нь боомтын сэргэлтийн бодлого.Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай.Өнөөдөр нийт хуурай замын 42 боомт, агаарын замын 4 боомттой. Оросын Холбооны Улстай 29, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 13 боомтоор хиллэдэг.

Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт  холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаарсайжруулах зорилтууд багтаж байгаа.

Тэгвэл төрийн залгамж бодлого үргэлжилж 2019 онд Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах тухай гэрээг үзэглэж бүтээн байгуулалтыг ажлуудыг эхлүүлсэн.

Тодруулбал Монгол улсын хувьд Өмнөговь аймаг дах Цагаан дэлийн боомт нь олон улсын транзит тээвэр хийгээд экспортыг нэмэгдүүлэх гол гарч болох бөгөөд хоёр улсын жишиг боомт болгохоор талууд харилцан төлөвлөж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар  бүтээн байгуулахаар болсон юм. 

Хэдийгээр Монгол Улс олборлосон нүүрсээ Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн хэмээх хоёр боомтоор дамжуулан экспортолож байгаа ч дэлхий нийтэд нүүрэлсэн цар тахал, эдийн засгийн бусад хүчин зүйлсээс хамааран экспортын урсгал тасалдах цаашлаад монгол улсын эдийн засагт ноцтой хохирол үүсэх нөхцлүүд бий болж байгаа учир өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн байнгын ажиллагаатай авто замын Цагаан дэл уул боомтыг нэн яаралтай ашиглалтанд оруулах шаардлага үүссэн.Гэвч төр засгийн хэмжээнд бодлогоор хийгдэж байгаа ажлуудад орон нутгийн иргэдийн зүгээс таагүй нөхцөлөөр хандаж байгаа нь улсын ажил хойш татах нэг шалтгаан болсоныг энд онцлож байгаа юм

Тэрчлэн Өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа талаар  саяхан болсон эдийн засгийн форумын үеэр сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ:

Өнгөрсөн оны зургадугаар сараас хойш олборлолт бүрэн зогссон. Цагаан хаданд овоорсон 12 сая тонн нүүрсээ бага багаар зөөсөөр таван сая тонн нүүрс үлдсэн” гэсэн юм.  Хэрэв уртын тээврийг эхлүүлбэл үлдсэн таван сая тонн нүүрсээ богино хугацаанд гаргана гэдгийг онцоллоо.Тус боомтын тухай “Гашуунсухайт боомтоор нүүрсний экспортын 80 орчим хувийг гаргадаг. Биднээс шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэнийг та бүхэн мэднэ. БНХАУ-д Covid-19-ийн халдварын тохиолдол урьд өмнө нь байгаагүйгээр өндөр бүртгэгдэж байна. Үүнээс болж хилийн боомтууд хязгаарлагдмал байна.

“Шинэ сэргэлт”-ийн бодлогод нийт 14 хилийн боомтыг авто замаар холбох ажил багтсан. Олон улсын банк, санхүүгийн байгууллага, улсын төсөв, концессоор зургаан боомтын хөрөнгийг шийдсэн. Үүний нэг нь Цагаан дэлийн байнгын ажиллагаатай боомт юм. Одоо гагцхүү хатуу хучилттай авто замын асуудлыг шуурхайлах шаардлага бий гэлээ.

Тодруулбал ЦАГААНДЭЛ боомтын бүтээн байгуулалт автозамын ажлыг нэн яаралтай эхлүүлэх шаардлага өнөөдөр ганц орон нутгийн бус улс орны эдийн засгийн эрчимийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай ажил гэдгйиг онцлож байна. Гагцхүү орон нутгийн цөөн хэдэн иргэдийн амин хувиа хичээсэн үйлдэл улс орны эрх ашгийг гацааж болохгүй гэдгийг засгийн газрын гишүүд ч мөн онцлож байгаа юм


Өөрөөр хэлбэл "ЦАГААН ДЭЛ УУЛ ХИЛИЙН БООМТЫГ ХЭЗЭЭ БАЙГУУЛАХЫГ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОДЛОГЫН ХЭМЖЭЭНД АВЧ ҮЗЭХ ЁСТОЙ" гэдэгт засгийн газар нэгдсэн нэг байр суурийг илэрхийллээ.Хөгжлөө бодсон автозамын бүтээн байгуулалт эхэлсэнээр Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайжрах, нүүрсний экспорт, импортод шинэ гарц нээх, бүс нутгийн аялал жуулчлал хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой төдийгү гадаад валютын урсгал ч мөн өсөн нэмэгдэх боломжууд бий гэдгийг харах хэрэгтэй болжээ.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.143.243
    2022/04/05

    Яаралтай ажил гэж ярьдаг нь ажлаа мэдэхгүй хүний л үг дээ. Ажлыг урдаас сайн төлөвлөж бодож хийдэг болохоос яарч хийдэггүй юм

    Хариулах
  • 202.126.90.69
    2022/04/03

    Oyuerdenee talbai deer hamt Jagsaalaa hiiye

    Хариулах
  • 103.229.122.228
    2022/04/03

    Dollariin hansh sanaatai usguj hedhen haltar tsaasnii tuluu uls eh ornoo mash hund baidal ruu tulhej bgaa hulgaichuudiig hyatad shig tsaazaldaggui yumaa gehed barij horij taslan zogsoogoochee tur zasag min. Dollariin hansh engeed togtchihvol yumnii une buur l dahiad usnu.

    Хариулах
  • 192.82.75.221
    2022/04/03

    Шинэ эргэлтийн бодлого ярьж суусаар байтал иргэдийэ амьдрал сүйрлээ шүү.

    Хариулах
  • 37.120.208.194
    2022/04/03

    Энэ огцроод зам тээврийн яамны сайдаа хийвэл барав. Долларын нөөц хаачив? Хэн Оросруу гаргачив? Банкнуудын энэ гүйлгээний хязгаарлалт хэзээ дуусах талаар ам нээдэггүй новш юмаа. Бэрсийн бацаан улс самраад дууслаа

    Хариулах
  • 202.70.34.114
    2022/04/03

    Нутгийн иргэд эсэргүүцэж байна, Одоо байгаа Гашуун сухайт бусад боомтоо бүрэн ажиллуулж чадахгүй байж бүү мөрөөд........ ...........

    Хариулах