Л.Оюун-Эрдэнэ: Д.Эрдэнэбилэг гэдэг хүн бол Монголын Эль Чапо юм

Б.Ариунзаяа
2022/04/05

Бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Л.Оюун-Эрдэнэ:

- Монголбанкны Ерөнхийлөгч одоо огцорвол эдийн засагт ихээхэн төлөөстэй байж мэднэ. Зарим арилжааны банкууд улстөрчидөөр дамжуулж, нөлөөлөх гэж оролдож байгаа. Хэзээ ч ийм зүйл байж болохгүй. Нэг хэсэг Төв банк ХХБ-ны охин компани болчихсон байсан үе бий. Төв банкны Ерөнхийлөгч нэг үлээхэд уначихдаг хэврэг, эмзэг байж болохгүй. Тусгаар тогтносон улсын асуудал.  

- Эдийн засаг хүнд байна. Үнийн өсөлт, экспорт, импорт гээд хямралт байдалд бий болж байна. Гэвч эдгээр хямралуудын 70 хувь нь хилийн чанадад байна. БНХАУ-д ковидын давалгаа явагдаж байна. Давалгааны ихэнх нь Өвөрмонголд байна. Удирдлагын түвшинд гурван удаагийн сэлгэлт хийсэн талаар мэдээлэл авч байгаа байх.

- Засгийн газарт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн байгууллагын харьяа байгууллага ч шууд утгаараа чиглэл өгч болохгүй. Засгийн газар бүх бичиг баримтуудыг гаргаж, өгсөн. Хуулийн хүрээнд ажиллахад нь дэмжлэг үзүүлнэ. 

- Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илэрхийлсэн байр суурь бол миний ч бас байр суурь. Зарим нэг УИХ-ын гишүүдтэй биечилж уулзан бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад шалгуулах тал дээр саналаа хэлсэн. УИХ-ын ёсзүйн хорооны дарга удирдлагуудтай уулзаж, саналаа хэлсэн. Дахиад хэлэхэд Хөгжлийн банк болон бусад асуудал дээр хэнийг ч хэлмэгдүүлэхгүй, хэнийг ч орхигдуулахгүй.  

- Д.Эрдэнэбилэг гэдэг хүн бол Монголын Эль Чапо юм даа. Монголбанк энэ хүний охин компани, Хөгжлийн Банк нөгөө охин компани нь байсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрээс нь харж болно. Тэгэхээр энэ бол хэтийдсэн үг биш. Монголын шүүгчдийг бүгдийг нь томилдог. М.Батсууриас эхлээд томилсон хүн нь шүүгчээр ажиллаж байгаа.

Тухайн үеийн Тагнуулын Ерөнхий Газар, Улсын Ерөнхий Прокурор энэ хүний удирдлагаар ажиллаж байсан. Хуул хяналтын байгууллагууд хүний газрыг хүртэл булааж авч байсан. Энэ хүн хоёр намын парламентын гишүүдээс санхүүжүүлээгүй хүн ховор. 

Энэ бол хэн нэгэн хүний өмчид халдаж байгаа хэрэг огт биш. Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй миний бие хувийн өс хонзон зангидсан зүйл байхгүй.  Эрдэнэт, Хөтөл, Хөгжлийн Банк дээр асуудлыг Парламент, Засгийн газраар хэлэлцэх ёстой байсан зүйлийг Ерөнхий сайдын захирамжаар хийсэн хүн байсан учраас тэмцсэн. Уг асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой. 

- Эрдэнэтийн 49 хувь дээр шүүх дээр нэг гацаа үүссэн. 

- Ч.Сайханбилэг тайлбар мэдүүлэг өгөхгүйгээр хилийн чанад руу гарсан. Эдгээр асуудлаас үүдэж гацаа үүссэн.

-   


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.58
    2022/04/06

    Хүчний байгуулгыхан энэ зарлаад байгаа зартай хулгайчаа бариачээ

    Хариулах
  • 66.181.161.5
    2022/04/05

    Энэ хүүрийг ингэж худлаа Эль Чапо энэ тэр гэж онгироож байхаар хурдан барьж хорьж болдоггүй юм уу яаасан арчаагүй төр вэ нэг муу сахал үсэндээ баригдсан өвгөнд дарлуулж доромжлуулаад л

    Хариулах
    • 66.181.187.192
      2022/04/06

      Сахал эбилэгийг хорьж чадахгүй юм уу