Б.Пүрэвдорж: Н.Учрал гишүүнээ миний санаачилсан НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг батлуулахын төлөө хамт зүтгэе!

Админ
2022/04/07

Өнгөрсөн долоо хоногт эрхэм гишүүн Н.Учрал НӨАТ-ын буцаан олголтыг дөрвөн хувь болгоё гэдэг санаачилга гаргасан. Ингэхдээ жишээгээ буруу авсны улмаас нийгэмд янз янзаар яригдаж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Н.Учрал гишүүнд хандаж, НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг батлуулахын төлөө хамт зүтгэе гэв. 

Тэрбээр "Н.Учрал 40 хувийг нь буцаан олгоё гэж байгаа юм байна. Гэхдээ энэ талаар та хууль санаачилж болохгүй. Засгийн газар татвартай холбоотой хууль санаачлах эрхтэй. Харин би бол санаачилсан. Учир нь 2020 оны тавдугаар сарын 25-нд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан. Үүний өмнөх өдөр НӨАТ-ыг таван хувь болгох хууль өргөн барьчихсан юм. Өнөөдрийг хүртэл энэ хуулийг хэлэлцүүлэх гээд болохгүй байгаа.

 Тэгэхээр эдийн засаг хүндэрсэн, барааны үнэ өссөн энэ үед иргэддээ тодорхой эдийн засгийн боломж гаргаж өгөх хэрэгтэй байна. Бараа бүтээгдэхүүн борлуулах зардлууд дээр тавигддаг НӨАТ нэг талхан дээр гэхэд ойролцоогоор 110 төгрөг нэмэгдэж байна. Үүнийг шийдэх ёстой. Өнөөдрийн байдлаар 130 мянган ААН байна. Үүний 80 мянга нь НӨАТ төлөгч болчихсон. Таван хувь болгосноор татварын орлого багасна гээд байгаа. Үгүй. Нэг НӨАТ нэмэгдэхээр нөгөө НӨАТ төлөгчийг зайлшгүй бүртгэхээс аргагүй байдалд оруулдаг. 

Хоёрдугаарт, НӨАТ төлөгч зарим НӨАТ-аасаа зугтдаг. Харин нэг НӨАТ нэмэгдсэнээр нөгөө татвар төлөхөөс зугтаад байгаа этгээдийг илрүүлэх бүртгэлийн системийг голчилдог татварыг төсвийн орлого бүрдүүлэх хэмжээний өндөр байж болохгүй гэж үзэж байгаа. Миний санаачилсан хуулийн төсөлд НӨАТ-ыг таван хувь, буцаалт нь хоёр хувь болгоно гэдэг Н.Учрал гишүүний зориод байгаа 40 хувьтай тэнцэнэ гэсэн үг. Та нэгэнт хууль өргөн барих боломжгүй юм чинь энэ асуудалд МАН-ыг толгойлоод ажил хэрэг болгоход хамтдаа зүтгэе гэж уриалъя” гэлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.85.170
    2022/04/10

    Deeremdej avj bj

    Хариулах
  • 66.181.165.180
    2022/04/08

    Тийм шүү уг нь санаачлагч нь энэ хүн л дээ, халбага, шанага хол байлгахгүй бол хундага гэж андуураад архи хийж уух гээд байдаг юм, бас суудлын машиныг морь гэж андуураад гостуугаараа унаад давхидаг муу талтай

    Хариулах
  • 64.119.19.150
    2022/04/07

    Butsaan olgoltiin 400 sayar amidarch bna gehiinhee orond Purevdorj gishuunii sanaachilsan ene huuliin tosliig demjeech.

    Хариулах