Монголын гадаад бодлогын нүүдэл ба айлчлалууд

Админ
2022/08/10

Адармаатай цаг үе. Хойд хөрш Украйнтай дайнтай. Өмнөд хөрш Тайванийн асуудлаар АНУ-тай асуудалтай. Хойд, урд хоёр хөршийн зүг дэлхий анхаарлаа хандуулаад байгаа.Яг ийм цаг үед хоёр хөрш орны дунд байдаг Монгол Улсад жил хүрэхгүйхугацаанд айлчлалууд хөвөрлөө. Монгол Улс энэ цаг үед төвийг сахих байр сууриа хадгалж, олон талт гадаад бодлогын зөв тоглолт хийж чадаж байна. Монгол Улсын гадаадбодлого чамлахааргүй байгааг, айлчлалууд харууллаа.Монгол Улс дэлхийднүүрээ барчихаагүй юм байна.Энэ олон нарийн агуулга тээсэн, сүлжилдсэн айлчлалуудыг судлаач Д.Баярхүүгийн хэлснээр “Дэлхийн олон талт дипломатын сонирхлын уулзвар нь Монгол Улс болчихов уу” гэж харж болохоор байна.

Нэг жилийн хугацаанд Монгол Улсад Польшийн Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дарга З.Рау, ОХУ-ын Гадаад хэргийнсайд С.В.Лавров, Японы гадаад хэргийн сайдЁ.Хаяши, Германы зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Эбэрхад Цорн, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал О.Азулей, Хятадын гадаад хэргийн сайд Ван И, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар айлчиллаа. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И “Боомтуудыг нээе, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг санхүүжүүлье, Монголоос нүүрс тогтмол авъя” гэлээ.Гашуун сухайт-Ганц мод боомт, хил дамнасантөмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ван И-гийн айлчлал хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэхээр харагдаж байна.Монгол Улс тулгамдаад байгаа болон өөрт ашигтай асуудлаа шийдүүлэхээр ярьж чадсан айлчлал боллоо. Хоёр тал төсөл хөтөлбөрүүд дээр хамтрах талаар ярьсан нь манайхнаас нүүр буруулсан хөрөнгө оруулагчдадМонгол руу зүглэх том мессэж өглөө. 

Мөн энэ өдрүүдэд Монгол УлсынЕрөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутеррешийн айлчлал үргэлжилж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн даргын айлчлалыг төрийн тэргүүний түвшинд хүлээж авч байгаагаараа онцлог. Төрийн тэргүүний урилгаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга айлчилж байгаа нь анхны удаагийнх юм. 

Энэ жил Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг гэж зарласны 30 жилийн ой тохиож байна. НҮБ үүнд онцгой ач холбогдол өгч сайшаадаг. Мөн Монгол Улс НҮБ-ын гишүүн орон болоод 60 жил болжээ. Монгол цэргүүд НҮБ-ын энхийн сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиолоо. Монгол Улсын төрийн тэргүүн НҮБ-ын индэр дээрээс Тэрбум мод үндэсний хөдөлгөөн санаачилгаа зарласан.Үүнийг мэдээж НҮБ сайшаан дэмжсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерреш айлчлалын үеэрээ Монгол УлсынЕрөнхийлөгчтэй хамт мод тарилаа. Антонио Гутерреш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд өөрийн хувь нэмрийг оруулах боломж олгосонд талархлаа илэрхийлсэн. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга “Энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна” гэж хэллээ.Эгийн голын усан цахилгаан станцын тухайд бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. НҮБ болон олон Улсын хамтын нийгэмлэг Монголын ардчилал хүний эрхийг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ гэлээ. 

Нэг л их шүүмжлэл, гомдол, эргэлзээ тээнэгэлзлийн дунд байгаа бидэнд дээрх айлчлалуудын үр дүн сэтгэл сэргээсэн мэдээллүүд байлаа. 

“Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа..” гэж их Нацагдоржийн өгүүлсэнчлэн дэлхийн байдал ороо бусгаа үедМонгол Улсын гадаад бодлого маш сайн байгааг энэ олон улсын айлчлалууд харуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар, тэр дундаа Гадаад харилцааны яам, Б.Батцэцэг сайд нар олон улсын харилцааны зогсонги байдлыг хөдөлгөж,гадаад бодлогын уран нүүдэл хийлээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд ар араасаа хөвөрсөн олон айлчлалын үр дүн бодитой, ач холбогдолтой боллоо. Хятад хүн “за”, “үгүй”-г тийм ч амархан хэлчихдэггүй. Гэтэл Хятадын Гадаад хэргийн сайд бидэнд “за” гэчихлээ. Олон улс судлаачид, ажиглагчид, Монголын сэхээтнүүд, эрх баригчдыг улайтал шүүмжилдэг ардчиллын дууч нар ч дээрх айлчлалуудыг дуу нэгтэйгээр талархлын үгээр мялааж байна. Баабар“ НҮБ-ын босс Еөкийн урилгаар айлчиллаа. Гүтэрэш Японоос Монгол, эндээсээ Солонгос орно. Зүүн хойт Азийн бүс нутагт Монголын гүйцэтгэж байгаа ролийг өндрөөр үнэллээ” гэсэн бол Э.Бат-Үүл “ Дэлхийн III дайн болчих гээд нойр хоолгүй тэвдэж яваа Антонио Гутеррешийг Монголд урьж ирүүлээд мод тариулж буй У.Хүрэлсүхийн геополитик гайхалтай цагаа олов. Тусгаар тогтносон бүрэн эрхэт Монголоо, түгшүүрт автсан дэлхийд энхтайваны бэлгэдэл болгон ингэж алдаршуулдаг нь супер” гэлээ. 

Дараалсан энэ айлчлалуудаас нэгээс бусдад ньнэг ижил зүйл цухалзана. Энэ нь эрчим хүчний хараат байдлаас гаргаж өгөх тал дээр анхаарч ажиллах амлалтууд. Айлчлалуудын үр өгөөжийг хүлээх үлдлээ. Дэлхийн улс төрийн нөхцөл байдал таагүй байгаа цаг үед энэ өгөөжтэй айлчлалууд дэлхийн анхаарлыг Монголын зүг хандуулсан, том сурталчилгаа болж чадлаа. Ирсэн гийчин буцдаг ёсоор тэд ирээд буцаж байна. Энэ бүхний эцэс түр дүн, хожил. 

Д.Мөнгөндалай


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2022/08/11

    Өнөөдөр төгрөгийн ханш гэрлийн хурдаар унаж Инфляц бараг 18 хувьтай болсон Монгол улсын мөнгөн дэвсгэрт буюу ТӨГРӨГ нь ХОГ ДЭРЛЭЭД ХЭВТЧИХСЭН байгаа нөгөө шүтээд байгаа долларт нам даруулчихсан байгаа энэ байдлаас ангижрийн тулд ҮХНӨ зайлшгүй нэн даруй хийх хэрэгтэй 1 1996 онд батлагдсан Монгол банкны тухай хууль 1997 онд батлагдсан Арилжааны банкны тухай хууль мөн 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухайн хууль мөн Гадаад төлбөр тооцооны хууль гэх мэт тухайн гадныханы шургуулсан хуулиуудыг нэн яаралтай өөрчилөлт оруулах хэрэгтэй мөн ОУВС г хөөж явуулах тэгж байж төгрөг ханш эргэж сэргэнэ Монголоос гарч буй бараа бүтээгдэхүүн болон алт зэс нүүрс нефтийг бүтээгдэхүүнийг ам доллароор биш харин зөвхөн төгрөгөөр худалдаж авах нөхцөлийг бүрдүүлж байж сая ард иргэдий нуруу дээрх ачаалал бараг байхгүй болох боломж нээгдэнэ гэсэн үг

    Хариулах
  • 183.177.99.230
    2022/08/11

    Ар Монголчууд Америк Английн хараат колончлогдсон улс Монголын эрх баригчид ОУВС боолын боол нь Монголын төр оронгоороо эргэчихсэн нутаг дэвсгэрийнхээ 70 хувийг лиценц хэлбэрээр гадны үндэстэн дамнасан мөнгө хүүлэгч долларын эзэдүүдэд найр тавиад өгчихсөн 70 сая малын 40 саяыг нь банкны барьцаанд тавиад туучихсан Монголчууд 33,9 тэрбум ам долларын өрөнд тавиад туучихсан хэзээ ч төлөж чадахааргүй байх гэж эмээж байна оронд нь нутаг дэвсгэрийнхээ тэн хагасыг нь Америк Английн эзэмшил нутаг болох нь цаг хугацааны асуудал болоод байгаа баримттай жишээг УИХ дарга Занданшатар 2030 онд бид Америк Англид өгөхөөс өөр гарцагүй гээд тойруу утгаараа хэлчихсэн байгаа өнөөдөр нийт Монголын ард иргэд нь галзуу солиотой мэдэгдэхгүй хөгийн шаарын нийгэмд тарчилж амь зогоож байх дүр зураг хөөрхий тэнэг мулгуу ард иргэд нь Ардчилал эрх чөлөө хүмүүнэлэг энэрэнгүй хүний төлөө нийгэм гээд сагсуур онгирч үсэрч цовхжиж би эрх чөлөөт хүн гээд цээжээ дэлдэж байгаа нь тэнэг мулгуух өнөөдөр доллар байж хэмээн төгрөг бий болдог харин ам долларын баталгаа нь Монголын бүх баялагаар баталгааждаг системтэй байж Монголд Ардчилал ялсан гээд байгаа харин эсэргээрээ ялагдсан бүр хараат колончиглогдсон улс шүү дээ

    Хариулах