Д.ГАНБАТ: УИХ дахь Ардчилсан намын бүлэг МАН-ын хоёр дахь бүлэг байж болохгүй

Админ
2022/08/11

ШУУД: АН-ААС МАНАЙ УЛСАД БОЛСОН ТОМООХОН АЙЛЧЛАЛУУДЫН ТАЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА...

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

- АН тамга тэмдэгийн маргаантай, хоёр даргатай удаан явсан. Намраас энэ асуудал хууль ёсны дагуу шийдэгдэж байна. Монгол улсад хууль биелүүлэх сахилга хариуцлагын асуудал үнэхээр хүнд болчихож. Бид АН-аас дэвшихдээ мөрийн хөтөлбөр, үнэт зүйлийг тууштай хамгаална гэж гарч ирчихээд эсрэг намын бодлого шийдвэрт оролцож, барьцаанд орчихоод байгаа тал бий. Аргаа бараад Ардын намтай нийлж, хууль хүртэл өргөн барьсан. Энэ бол ямар ч утгаараа болохгүй зүйл. Дэлхийн аль ч Ардчилсан улсад байхгүй зүйлийг хийх гэж оролдож байна.

- УИХ дахь Ардчилсан намын бүлэг АН-ын бүлэг болохоос бид МАН-ын хоёрдахь бүлэг, гадны улс орны үүрэг даалгаврыг биелүүлдэг бүлэг байж болохгүй. 

- ҮХНӨ дэмжсэн асуудлыг АН яриагүй. Тусгаар тогтнол хөдөлгөөний тухайд гэвэл залуучууд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин ямар нэгэн зэвсэгт үйл ажиллагаа явуулж болохгүй. 

- Улс орны нөхцөл байдал хүнд байна. Дарга нар нь баяр, наадам хэсээд явж болохгүй.  Хаана байна тэр төмөр зам, эрчим хүчний хараат бус байдал. Энэ намар манай улсын эдийн засаг хүндрэхийг эдийн засагчид сануулж байна. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

- Засгийн газар эрс шийдэмгийн алхам хиймээр байна. Хамгийн түрүүнд татварын дарамтыг арилгамаар байна. Хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдлыг хангаж, төрийн өмчит томоохон ААН-үүдээ яаралтай хувьчлах шаардлагатай байна. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.120
    2022/08/13

    ....хорт 2 могой...

    Хариулах
  • 66.181.160.120
    2022/08/13

    ....Та 2 бүү Давар....Хувьчлал Нэрээр бүх Ү үүдийг Хуваан Идээд Дуусагасан....Одоо Үлдсэн Хэсэгт нь Шуналын Дэвээ хэлсээр л бна уу...Зүгээр л Амаа хамхи...Зөвхөн Хар амиа Хоохойлож Үз...Бадарчин явсан газарт Балагтай....Батгана бгаа Газарт...Өттэйг Монголоо гэсэн...Ард иргэд Мэдэх үзэхээрээ л боллоо.....Б

    Хариулах
  • 66.181.160.5
    2022/08/11

    Битон Ганбат,Элбэгдоржийн цүнх баригч хоёр өөрсдийгөө юу гэж боддог бол.

    Хариулах