Х.Нямбаатар: Марк Жонсонтой уулзсан, сэтгэл хангалуун буцсан

Б.Ариунзаяа
2022/09/12

#Шууд” Гадаадын хөрөнгө оруулалт-Эрх зүйн орчин”сэдэвт хэлэлцүүлэг болж байна.

Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

- Гадаад хөрөнгө оруулалтын талаар Ерөнхий сайдын хоёр захирамж гарсан. Гадаад хөрөнгө оруулалтын хуулийн ажлын хэсэг гарсан. Хоёр дахь нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр хууль шүүхийн байгууллагыг тодорхой үр дүнтэй ажил хийхийг даалгасан. Гадаад хөрөнгө оруулалтыг хариуцсан агентлаг өнгөрсөн хугацаанд 8-9 удаа өөр, өөр яамдад шилжиж очсон. 

1. Тиймээс нэг яам дээрээ тогтвортой байлгах. 

2. Хуульд байгаа нөхцөлүүдээ сурталчилан таниулах ажиллагаа хийгдээгүй.

3. Тоглоомын дүрмээ ойрхон өөрчилдөг учир хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна. Дээр нь манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд гадны хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэж байсан. 

- Өнгөрсөн 7 хоногт Их британийн иргэн Макс Жонсонтой уулзсан. Засаг чандмань майнг гэх компаниараа дамжуулан 17 сая ам.доллароор хохирсон асуудлаараа хуулийн байгууллагад хандаад 2 жил болж байна. Гол нь хэрэгт холбогдох иргэн Д.Б нь шалгагдаж байх хугацаанд оргон зайлснаар хэрэгт хянан шийдвэрлэх явц удааширсан. 

-  Бид Марк Жонсонд хоёр зүйлийг сайн ойлгуулсан. Нэгд, таны эрх ашгийг хөндсөн байж болзошгүй иргэний хөрөнгө хамгаалах ажлыг сайн хийсэн. Хоёрт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад таны хохирлыг барагдуулах боломжит хувилбаруудыг хэрэг холбогдогч талтай ярилцана гэж хэлсэн. Марк Жонсон сэтгэл хангалуун буцсан. Монголын хууль сахиулах байгууллага гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгааг биечилж харлаа гэж мэдэгдсэн. 

- Манай улс гадаад орнуудтай эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ байгуулдаг. Харамсалтай нь АНУ-тай бид ийм гэрээ байгуулаагүй. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын хууль хяналтын байгууллагатай энэ талаар удаа дараа холбогдсон ч гэрээ байгуулаагүй гэдэг. Тиймээс АНУ-тай эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ байгуулах гэрээ байгуулах саналаа илэрхийлсэн. Өнгөрсөн онд нэг гэрээ хийгдсэн. Дараа дараагийн гэрээ удахгүй байгуулагдах байх. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна