Н.Тэмүүлэн: АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 33 объектод нэгжлэг хийж, 4 хүнийг баривчлан саатуулаад байна

Б.Ариунзаяа
2022/11/17

#ШУУД:  НҮҮРСНИЙ ХЭРЭГТЭЙ ХОЛБОГДУУЛАН 24 ОБЬЕКТЫН 33 ХҮНИЙГ БАЙЦААСАН ГЭХ АСУУДЛААР АТГ-ААС ТОДРУУЛЖ БАЙНА...

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

- АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс дараах хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайлбал Тавантолгой Төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, Богд хаан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудал дээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах тодорхой ажиллагаануудыг явууллаа. Прокурорын зөвшөөрлийг үндэслээд 33 объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

- Одоогоор шалгагдаж байгаа албан тушаалтнуудын нэрс болон ямар объектуудад нэгжлэг хийсэн талаарх мэдээллийг өгөх боломжгүй. Харин 4 этгээдийг баривчилсан.

- Тавантолгой Төмөр зам ХХК -ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал одоогоор Монгол Улсад байхгүй байна. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Хилийн хориг тавигдсан хүн одоогоор алга. 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 102.89.22.40
    1 минутын өмнө

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Хариулах
  • 66.181.185.202
    Өчигдөр

    АТГ сүүлийг үед сайн ажиллаад байна шүү. Овоо шударга хүмүүс ажиллаж байгаа бололтой

    Хариулах
  • 202.179.25.3
    2022/11/17

    МАН ХУЛГАЙЧД

    Хариулах
  • 192.82.80.159
    2022/11/17

    Удаанжаргал гэгч Улсын хөдөлмөрийн баатар цолыг Женко хулгайчаас авсан . Ер нь Женко хочит Баттулга хамгийн том хулгайч бөгөөд Монгол улсын ЭЗ- г алсан хүн ... одоо шорондоо орох цаг нь болсон шүү!!!!

    Хариулах
  • 66.181.160.89
    2022/11/17

    Буруу зүйл хийсэн бол злхих шийтгэлийг өгөх.Монголд хүний эрх гэдэг нэрээр хулгай ч луйварчид олон болсон.Жинхэнэ ардчилал бол хуулийн засаглал.Т

    Хариулах