С.ГАНБААТАР: Үндсэн хуультай эн зэрэгцэхүйц Газрын тухай хууль хэлэлцэх үед чуулганд 10-хан гишүүн байсан

Админ
2022/11/30

#ШУУД: УИХ-ын гишүүд хаачсан бэ? Чуулганы хуралдаанд 10 гишүүн, ажлын хэсэгт 2 гишүүн сууж байгаа талаар С.Ганбаатар гишүүнээс тодруулж байна. 

С.ГАНБААТАР:

- Өнөөдөр МАН засаглаж чадахаа байчихлаа. Хэрэв ард иргэдийн амьдрал хангалттай болоод, ажилтай орлоготой  санаа зовох зүйлгүй бол УИХ-ын гишүүд аялаж зугаалж болно. Гэтэл ажилгүйдэл, ядуурал, үнийн хөөрөгдөл асар их хүнд байхад гишүүд цаг наргүй хуралдах ёстой. МАН-ын гишүүд ажлаа хийж чадахаа байчихаж.

- Өнгөрсөн 7 хоногт УИХ-аар Газрын тухай 5 хууль орж ирсэн. Газрын тухай хууль бол Үндсэн хуультай эн зэрэгцэхүйц хууль. Гэтэл УИХ-ын чуулганд 10 гишүүн л байсан. Тухайн үед би 17 асуулт тавьсан. Хэн ч хариулж чадаагүй. 

- Муудсан л бол живх, улстөрч хоёрыг соль гэдэг. Муудсан живх шиг ажил хийхгүй байгаа улстөрчдөд монголын ард түмэн аль хэзээний дүгнэлтээ хийчихсэн байна. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.40
    2022/12/01

    Газрын тухай хуулийг ийм гоомой хэлэлцэж болохгүй.

    Хариулах
  • 64.119.16.237
    2022/12/01

    10 - han huntei, heleh ch ug alga. Etseg ehiin hurliig ch iim irtstei hiihgui. Unemshmeergui yum.

    Хариулах