Г.Занданшатар: Энэ хууль батлагдсанаар ​ агаарын тээврийн үнэ, тариф хямдарна гэх хүлээлт байна

Админ
2022/12/02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ хууль батлагдсанаар агаарын тээврийн үнэ тариф хямдарна гэх хүлээлт байна. Мөн шатахуун нефтийн бүтээгдэхүүн хямдрах боломжтой. Үнийн өсөлтийн үед олон асуудлыг зохицуулна гэж итгэж энэ хуулийг баталж байгаа" хэмээн тодотголоо.  

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал:

  • Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудал
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл сонсоно. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна