АН: Хөгжлийн банк, ЖДҮ сангийн луйвар, нүүрсний хулгай нүүрлэсэн ийм үед ард иргэд гудамжинд гарахаас өөр аргагүй байна

Админ
2022/12/05

#Шууд: УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж байна.


УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ:

-Өнгөрсөн жилүүдэд АН хоёр удаа амжилттай оролцож, нэг удаа ялсан, хоёр удаад нь үнэмлэхүй ялагдсан. Эрх баригч нам сүүлийн 7 жил төр удирдаад явж байна. Эрх баригч нам бүх хүчин чадлаа шавхаж байна. Хөгжлийн банк, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн луйвар, нүүрсний хулгай нүүрлэсэн ийм үед ард иргэд гудамжинд гарахаас өөр аргагүй байна. Ил тод болгохгүй бол бид ард иргэдийн талд хатуу байр суурь илэрхийлэхээс өөр аргагүй болж байна.

- Манай нам нүүрсний хулгайтай холбоотой мэдээллийг ил тодоор олон нийтэд хүргэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Нүүрсний хулгайд АН-тай холбоотой хүн оролцсон бол шалгах хэрэгтэй. Ил тод бус байгаагаас болж хардлага, сэрдлэг гүнзгийрч байна. "Эрдэнэс Тавантолгой" оффтейк гэрээгээр халхавчилж, ард иргэд, хувьцаа эзэмшигчдээс нүүрсний хулгайг нууж байна.  Хулгай хар мөртэй. 

УИХ-ЫН ДЭД ДАРГА С.ОДОНТУЯА: 

- Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-ын гишүүд хүргүүлж байна. Энэхүү шаардлагад АН-ын бүлгийн 6-7 гишүүн гарын үсэг зурсан. Хөгжлийн Банкны асуудал, нүүрсний хулгайн асуудлыг АН руу чихэх гэж байгаа учраас бид манлайлж оролцоно.

Зөвхөн МАН-ын дээд албан тушаалтнуудтай танил хүмүүс нүүрсний хулгай хийж, мафи бий болсон. Тиймээс энэ асуудал дээр бид сайн ажиллана. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.181
    2022/12/06

    АН өөрсдийн дотоод зодооноо цэгцэлж чадахгүй булай болж байж улс орны асуудалд бүү донгос. Одонтуяа 20 цаг хүртэл ордонд саатсанаа их л орой болтол илүү цагаар ажилласан гээд байгаа юм уу.

    Хариулах
  • 66.181.161.124
    2022/12/05

    АН-н хулгайч нарын балаг

    Хариулах
    • 66.181.161.110
      2022/12/08

      Харин ч энэ 2 толгойлогч нь ч байж магадгүй шүү. Ялангуяа Цогтгэрэл . Х. Баттулгын хамсаатан толгойлогч .АН - наана нэгнээ өмөөрөөд үхэхнээ.