Т.ДОРЖХАНД: Нүүрсний гэрээг нууцлах шийдвэрийг Х.Баттулга тэргүүтэй хүмүүс гаргасан

Админ
2022/12/05

#ШУУД: УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нүүрсний хулгайн” асуудлаар мэдээлэл хийж байна.

Т.ДОРЖХАНД: 

- Нүүрсний асуудлаа УИХ-аар нээлттэй хэлэлцэж шийдэхгүй бол бүдгэрэх гээд байна. Нүүрсний хулгай бол нам дамжсан 10 гаруй жилийн түүхтэй хулгай. Тиймээс нам үл харгалзан нэгдэж байгаад шахъя. Нээлттэй сонсгол хийх шаардлага дээр нэр бүхий 9 гишүүн гарын үсэг зурсан. Үүнийг УИХ-ын даргад хүргүүлж, энэ долоо хоногт хийхийг шаардаж байна.

Иргэдийн жагсаал үр дүнтэй байх ёстой. Гэтэл зарим улстөрч, нүүрсчид нь асуудлыг өөр тийш чиглүүлэх оролдлого хийж байна. Нүүрсний хулгайг одоо л илчлэхгүй бол бусад хулгай ч илчлэгдэхгүй. Засгийн газар дангаараа хүчрэхгүй юм байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хамтрах хэрэгтэй. Нууцын гэрээ ил болж байж энэ бүхний ард хэн байгаа, ямар замаар хэрэгжсэн хулгай нь тод томруун гарч ирнэ.Үүнийг нууцлах шийдвэрийг Х.Баттулга ерөнхийлөгч асан, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс  гаргасан" гэв.

Нүүрсний алдагдсан үнэ 40-45 их наяд төгрөг шүү. Энэ нь сүүлийн 10 жилийн нүүрсний экспорт 250 сая тонн гэсэн үг юм. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.85.177
    2022/12/06

    ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ том холбогдож , сандарч мэгдээд ирэхлээрээ УЙХ ыг тараах ,засгийн газарыг огцоруулах санал оруулж байна гэж харлаа.....залуус , ард түмэн хэрсүү болсон шүү.

    Хариулах
  • 192.82.85.177
    2022/12/06

    нууцлах шийдвэрийг Х.Баттулга ерөнхийлөгч асан, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс гаргасан

    Хариулах
  • 122.201.22.237
    2022/12/05

    БАТТУЛГА ЧИНЬ ЁСТОЙ АЙМААР ЗОЛИГ БАЙСЫН БИШҮҮ ЯМАР АЗААР САЛАВ ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХЭД БАЯРЛАЖ БАЙНА ШҮҮ

    Хариулах