Д.Амарбаясгалан: Нүүрсний 40 их наядын хулгай гарсан гэдэг нь худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдье

Б.Ариунзаяа
2022/12/13

ЗГХЭГ-аас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүгийн тайланд шинжилгээ хийжээ.


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

- Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулахаар тогтсон. Мөн цаашид стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг судалж, танилцуулах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг би ахалж ажиллана. Тус ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийнэ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д анх өнгөрөгч 10 дугаар сарын 14-нд Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноос бүх ажил эхэлсэн. 1995 оноос энэ оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 336.4 сая тонн нүүрс экспортолж, нийт дүнгээр нь авч үзвэл 45.2 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. 

Татвараас 10 их наяд төгрөгийг татан төвлөрүүлсэн ба УИХ-ын гишүүн Т.Доржхандын олон нийтэд цацсан мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй байна.  Тодруулбал, үүнээс үзвэл нүүрсний 40 их наядын хулгай гарсан гэдэг нь худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдье. 

Одоогийн байдлаар нүүрсний хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгээс өдөр бүр тогтмол мэдээлэл өгч буй. УИХ-ын зарим гишүүд зөрүүтэй мэдээлэл өгч байна. Иймд Төрийн ордны их танхимд өнөөдөр 15 цагаас нэгдсэн дүн мэдээг танилцуулна



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.158
    2022/12/14

    Ха ха энэ новшийн нэр гараад байсан уу. Бултах гэж замаа засаж буй царай нь уу

    Хариулах
  • 66.181.182.83
    2022/12/14

    Танай ЁС хийсэн мэдэгдэл гэж Доржханд гишүүн үндэсний олон нийтийн телевизээр ярьсан худлаа байх учиргүй

    Хариулах