П.САЙНЗОРИГ: Тавантолгой ХК-д их хэмжээний санхүүгийн зөрчил илэрсэн, гурван дэд захирлыг нь чөлөөлнө

Б.Ариунзаяа
2022/12/28

#Шууд: Тавантолгой ХК-ийн БЭТ П.Сайнзоригоос Нүүрсний хулгайн асуудлаар тодруулж байна

П.САЙНЗОРИГ:

- 12 дугаар сарын 9-ны Тавантолгой ХК-д БЭТ-р томилогдсон. Ажил аваад 14 хонож байна. Өнгөрсөн хугацаанд ТУЗ-ийн гишүүдтэй уулзаж, тайлан тооцоо болон ирэх жилийн бизнес төлөвлөгөөтэй танилцлаа.  Мөн хоёр компанийн хооронд бие биенийхээ талбай руу орсон, нүүрс нь шатсан гэх асуудлуудыг шийдэхээр ажиллаж байна. 

- Тавантолгой ХК Эрдэнэставан толгой ХК-аас нүүрс авсан гэдгээ хүлээн зөвшөөрч акт үйлдсэн хэдий ч өнөөг хүртэл өгөөгүй байсан. Тиймээс 340 мянган тонн нүүрсний асуудлыг шийдлээ. Үүнээс 120 мянган тонн нь коксжих, 201 эрчим хүчний нүүрс, 11 мянган тонн нь сааж нүүрс байсан. Өөрөөр хэлбэл өнөөдрийн үнэ цэнээр 48 тэрбум төгрөгийг Эрдэнэставантолгой ХК руу шилжүүлээд байна.

- 379 мянган тонн нүүрс улсын хилээр бүртгэлгүй давуулсан гэдэг бол тусдаа асуудал. 340 мянган нүүрс бол 2 компанийн харилцан өгөлцсөн нүүрс. Тавантолгой ХК -ны авсан 340 мянган тонн нүүрсний орлого яг тухайн компанид орсон эсэхийг сайтар нягтална. Хэрэв ороогүй байвал буруутай этгээдийг шалгуулна, нэхэмжилнэ.

- Тавантолгой ХК  Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчсөн. Уг хууль 2022 оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн ч хэрэгжээгүй. Тухайлбал, дэд захирлуудаа чөлөөлөөгүй, санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлдэггүй, ажил хийдэггүй мөртлөө их хэмжээний цалин авдаг зэрэг их хэмжээний санхүүгийн зөрчил илэрсэн. 

- Тавантолгой ХК -ийн 51 хувь нь Өмнөговь аймгийнх. Компанийн ТУЗ-тай бүрэн ойлголцож ажиллаж байгаа. Харин хууль зөрчиж байгаа гурван дэд захирлыг чөлөөлж, тээврийн асуудал хариуцсан орон тоог нэмнэ. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.120
    2022/12/28

    Хулгай хийлгэх гэж тавьсан хүмүүсээ солихгүй бол болохгүйшд, гэрчээ устгахгүй бол болохгүй.

    Хариулах
  • 202.179.27.40
    2022/12/28

    Ажлаа мэддэг хүмүүсийг халж болохгүй. Дэд захирал эмэгтэй бол мундаг хүн байсан шүү.

    Хариулах