​Д.АМАРБАЯСГАЛАН: “Эрдэнэс Монгол”-ын 7 газар, хэлтсийн 88 ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна

Админ
2022/12/30

Эрдэнэс Монгол ХХК -ийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.

Д.АМАРБАЯСГАЛАН:

- “Эрдэнэс Монгол” ХК Монгол Улсад Баялгийн болон Хөгжлийн санг бий болгож, түүгээр дамжуулан нийгмийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулах зорилготой. Засгийн газрын зүгээс Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу төрийн өмчит компаниудын нээлттэй, ил тод байдлыг хангах үндсэн бодлогын хүрээнд “Эрдэнэс Монгол” компанийг  нэгдүгээрт, бүтцийн өөрчлөлтөд оруулан цэвэр менежментийн болгох. 

Хоёрдугаарт, өөрчлөгдсөн бүтэц дээр гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн, Монгол Улсад ажиллаж, амьдарч буй залуучуудын дунд тодорхой мэргэжил, ажлын байран дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар болсон.

Энэ үүднээс "Эрдэнэс Монгол" ХК-ийн гүйцэтгэх захирлаас бусад 88 ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Энд дээрх компанийн Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн, Үйлдвэр-технологийн, Санхүүгийн нэгдсэн удирдлага, Дотоод хяналт-эрсдлийн удирдлагын, Төслийн судалгаа-үнэлгээний, Хууль эрхзүй, Захиргаа удирдлагын гэсэн 7 газар, хэлтэст ажиллах алба хаагч нар хамрагдана.

Дээрх шаардлагын хүрээнд “Эрдэнэс Монгол”-д ажиллах ажилтнуудын цалингийн зэрэглэл төрийн өмчийн байгуулага дунд Монголд хамгийн өндөрт 4-12 сая төгрөг.

Ажлын байрны сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2023 оны нэгдүгээр сарын 2-16-нд явуулж, 20-21-нд тестийн шалгалт авна. 23-28-нд нүүр тулсан ярилцлага зохион байгуулж, 2 дугаар сарын 1-нээс багаа бүрдүүлэн шинэ менежментээр үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэв.  


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 73.246.153.238
    2022/12/31

    Ih zasag tugsnu bol shalguur hangah bolov uu

    Хариулах