Х.НЯМБААТАР: Улстөрд нөлөө бүхий албан тушаалтнуудын хүүхдүүдийг төрийн албаны удирдах албан тушаал хашихыг хориглоно

Б.Ариунзаяа
2023/01/04

#Шууд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна.

Х.НЯМБААТАР:

- Засгийн газрын хуралдаанаар ХЗДХЯ-наас боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулсан, урьдчилсан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжлээ. 

- Сүүлийн жилүүдэд улстөрчдийн олноороо нэр холбогдсон Хөгжлийн банк, ЖДҮ цаашлаад нүүрсний хулгайн гэх төрийн болон орон нутгийн өмчит компанитай холбоотой иргэдийн эсэргүүцэл дээд цэгтээ хүрээд байна. Тиймээс цаашид  улстөрд нөлөө бүхий этгээд гэдэг хүрээ хязгаарыг тодорхой болгож,  үйл ажиллагаандаа хориглох үйлдэлийг хуульдаа тодорхой тусгаж өгөхөөр уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна.

- Нийтийн албанд ажиллаж байгаа албан тушаалтнуудын дээд доод хүрээ хязгааруудад зөв жишиг тогтооход энэ хууль чухал нөлөөтэй. 

Дараах зохицуулалтыг хийхээр зорьж байна.

- Улстөрд нөлөө бүхий зарим этгээд гэдэгт - УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд хамаарна. 

- Улстөрд нөлөө бүхий албан тушаалтнуудын эхнэр нөхөр, хамтран амьдрагч, хүүхдүүдийг төрийн албаны удирдах албан тушаал хашихыг хориглоно. 

- Төрийн болон орон нутгийн өмчит компанид удирдах албан тушаалд томилогдохыг хориглоно. 

- Төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, хөнгөлөлт, баталгаа, тусламж, гадаад болон дотоод зээл хамрагдахгүй байна. 

- Хамаарал бүхий ААН-үүд нь бүх хэлбэрийн төрөөс зарласан аливаа тендер сонгон шалгаруулалтад оролцохгүй,  концесс эзэмшихгүй байх юм. Энэхүү хязгаарлалт нь нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа хоёр жилийн хугацаанд мөн хамаарахаар тусгасан.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.92.42
    2023/01/05

    УИХ-ын маш олон гишуудийн, нелее бухий дарга нарын хувийн сургуулиуд хамаарч байгаа биздээ.

    Хариулах
  • 192.82.77.219
    2023/01/04

    Энэ арай хэтэрсэн.тушаал бнаа.арай болохгүй

    Хариулах