Ч.ЛОДОЙСАМБУУ: Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 15 байгууллага хувь хүний дансны мэдээллийг харах эрхтэй болсон

Б.Ариунзаяа
2023/01/10

#ШУУД: 1 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн зарим хууль тогтоол шийдвэрүүд нь үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгох асуудлаар ҮХЦ-д хандаж байна.

Ч.ЛОДОЙСАМБУУ: 

- УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс нийт 500 гаруй хууль баталснаас  200 гаруй хууль нь Үндсэн хууль зөрчиж байгаа талаар дурдсан. Их хурал, Засгийн газар нь хууль зөрчихөөр ард иргэд бусад хүмүүс хууль хэрэгжүүлэх ямар ч боломжгүй болгож байна. Өнөөдөр манай нийгэмд Засгийн газар нь 14 хоногт нэг удаа хулгайн хэргийг ил гаргадаг болж. Ард иргэд нь хүртэл энэ хулгайн илрүүлэлтийн том шүүх болж хувирлаа.  Гэтэл үүний араар Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэрүүд гаргадаг болж. 

- Энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн ХХОАТ, Хүүхдийн мөнгөний олголт, татварын өөрчлөлт Үндсэн хуулиар олгосон эрхэнд халдаж байгаа талаар Сангийн сайд болон ХЗДХ-ийн сайдад хэлсэн ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байна. Тиймээс  ҮХЦ-д хандаж байна. Хуулийн дагуу сарын дотор хариу өгөх учиртай.  

- Энэ оноос эхлэн өндөр орлоготой иргэдийн хүүхдүүдэд Хүүхдийн мөнгө олгохоо зогсоож байгаа. Хувь хэмжээ хэдийгээр бага ч гэсэн хүүхэд бол хүүхэд. Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй.  Үндсэн хууль дээр хүнийг аж байдал, хөрөнгө чинээ, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхахгүй гэж тодорхой заасан байдаг. 

-Татварын хуулинд 2019, 2020 онд хийсэн өөрчлөлтөөр 15 байгууллага хувь хүний дансны мэдээллийг харах эрхтэй болсон. ХХОАТ-ийн хуулиар орлогын хэмжээнээс хамаарч, татвар ногдуулахаар болсон. Нэг нь хүнийг орлогоор, өмч хөрөнгөөр нь ялгаварлан гадуурхаж байна. Нөгөө нь хувь хүний нууцад шууд халдаж байна. 

- ҮХЦ-д хуулийн дагуу өргөдөл гаргаж байна. Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэдэг. Гэвч өнөөг хүртэл улстөрийн шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Энэ нь Цэц, хөх тэнгэр хоёрын хооронд ямар нэгэн хүч үйлчлээд байгааг харуулдаг. Хэрэв ийм хүч байдаг бол шууд хэлчих. Үнэхээр хуулийнхаа дагуу ажиллахад хүндрэлтэй байгаа бол ний нуугүй ярь. Хамтраад үүнийг шийдье. Суурь болсон зарчмаа хамгаалах нь чухал байна.

П.ЭРХЭМБАЯР:


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.106
    2023/01/20

    Дансны хуулгаа нууж байгаа хүн асуудалтай, хууль бус орлогоо нууж байна гэсэн үг. Авилгал луйврыг цэгцэлж байна гэж бод. Татвар төлдөггүй, нуудаг эрсдэл бүхий хүний дансны мэдээлэлийг татварын алба харахад юж нь болохгүй гэж. Хариулах та

    Хариулах
  • 192.82.80.229
    2023/01/13

    Зөв шүү, бүгд ядуу байх хэрэгтэй болоод бнадаа. Тасархай баячууд төлдөг л байх, дундаж давхаргынхан сүйрэх юм уу хаашаа юм бэ, хуулиа харж өөрчилөө,ч ээ

    Хариулах
  • 64.119.19.66
    2023/01/10

    дансны хуулгаа нууж байгаа хүн асуудалтай гэсэн үг, үхэсний чинь хүний эрх мэрх, авилгал луйврыг цэгцэлж байна

    Хариулах
  • 66.181.176.161
    2023/01/10

    эхнээсээ хувь хүний дансны хуулгыг сэвээд эхэллээ дэ

    Хариулах
  • 202.179.24.179
    2023/01/10

    Нөгөө хувь хүний нууц энээ тэрээ ч хэрэггүй болжээ. Хувь хүний нууцын тухай хууль чинь хүүхдийн тэтгэврээс зугтагсадыг маш сайн хамгаалдаг юм билээ.

    Хариулах