Гурилын үнийн өсөлтийн талаар ХХАХҮ-ийн сайд дараах тайлбарыг хийв

Б.Ариунзаяа
2023/01/10

Улсын хэмжээнд үнийн өсөлт дунджаар 13,3 хувьтай гарсан. Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүнээс гурилын үнэ дунджаар 86 хувиар өсөөд буй. Энэхүү өсөлтийн талаар ХХАХҮ-ийн сайд дараах тайлбарыг хийлээ. 


Х.БОЛОРЧУЛУУН:

- Улсаас үнийн зохицуулалт хийх гээд гурил болон буудайн дээр дэмжлэг үзүүлж байгаа ч хаана ч хүрэхгүй байна.  Яагаад гурилын үнэ өсөөд байна вэ гэвэл ОХУ болон Украин бол дэлхийн улаан буудайн гол нийлүүлэгчид. Тиймээс буудайн үнэ, дагаад гурилын үнэ өсөж байна. Үүнээс гадна түлшний үнэ 40 хувь, ургамал хамгаалдаг бодисны үнэ 60-80 хувь нэмэгдсэн. 

- Хэрэв Засгийн газраас гурилын үнийг тогтоож барина гэвэл олон тэрбум төгрөг зарцуулна. Гэхдээ хэт барьвал тухайн салбараа унагах эрсдэлтэй. Гурилын үнэ дээр яам болон Засгийн газраас оролцох ямар боломжгүй. 

- Монголчууд буудайгаа тарьж, гурилаа үйлдвэрлэж байгаадаа харьцангуй хямдаар гурилаа авч байгаа. Дэлхийн зах зээлд улаан буудайн үнэ өссөөр байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна