АН: 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ хоёр тал социологийн судалгаанд үндэслээд хамтарч тодруулна

Б.Ариунзаяа
2023/01/12

#ШУУД: АН-аас мэдээлэл хийж байна

И.МӨНХЖАРГАЛ:

- Зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулагдаад 2 сар болж байна. 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ социологийн судалгаанд үндэслээд хамтарч  тодруулахаар боллоо. Мөн АН-ын бүтэц, зохион байгуулалтыг Үндсэн дүрмийн дагуу байгуулах, намын дэргэдэх олон нийтийн байгууллагуудыг нэгтгэх, ҮБХ-ны гишүүдийн ротацийн сонгуулийг хамтарч зохион байгуулахаар болж байна. 

Д.ЭРДЭНЭСУВД: 

- Зөвшилцлийн ажлын хэсэг Эв нэгдлийн Ажлын хэсгийг байгуулсан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй уулзалт хийсэн. Уулзалтын үеэр ҮБХ хамтран зохион байгуулах санал ирсэн. Тиймээс АН-ын Үндсэн дүрмийн хүрээнд хамтарч ажиллахаар тогтсон. 

- АН-ын ҮБХ-ны гишүүд нь татвараа төлсөн, саналын эрхтэй гишүүд байдаг. Тиймээс саналын эрхтэй ҮБХ-ны гишүүдийн хүрээнд хуралдаанаа зохион байгуулж, хамтарч ажиллахаар болсон. Өчигдрийн уулзалтаар дүрмийн хүрээнд зохион байгуулагдаагүй ҮБХ-ны хурал гэх 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна