Л.ГҮНДАЛАЙ: Би АН-ын даргад нэр дэвшинэ, улсаа бодоод УИХ-даа ч мөн өрсөлдөнө

Б.Ариунзаяа
2023/01/13

#ШУУД: Л.Гүндалай: АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ, би итгэлтэй байна

Л.ГҮНДАЛАЙ:

- Өнөөдрийн ҮХБ бол хоёр талд бүх гишүүдийн хурал. Нэлээн чухал шийдвэр гаргах байх хүлээлттэй байна. АН-ын хувьд ҮХБ шийдвэр гаргах хамгийн дээд субьект. Тиймээс энэ удаагийн намын  даргаа сонгох дүрмээ батална. Ташрамд дуулгахад миний бие АН-ын даргад нэр дэвшинэ. 

- Ардчилсан намын дарга болж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Учир нь ард түмний итгэлийг даасан хүн Ардчилсан намыг авч явах хэрэгтэй. АН-ыг хүнд үед тэмцэж, ялалтад хүргэж байсан түүхтэй. Өөрийнхөө боловсрол, мэдлэг, туршлага, зам мөрөө харахад би энэ намыг ялалтад хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байна. 

- Намайг намын даргад дэвших бүрт үргэлж шударга бус зүйл тохиолддог. Тиймээс хэзээ нэгэн цагт үнэн ялна гэдэгт итгэлтэй байдаг. 

- Монголыгоо өөрчлөхийн төлөө 2024 оны УИХ-д нэр дэвшинэ. Хувиа бодвол надад улстөрийн үйл ажиллагаа явуулах шаардлага байхгүй. Гэхдээ нийгмийн байдал, ард түмний амьдрал, эрх баригчдын хулгай луйвар, дээрэм тонуулыг харахад арай л дэндүү байна. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.98.76.99
    2023/01/16

    Чи л дутав гэж

    Хариулах
  • 66.181.161.121
    2023/01/14

    Гүэ энэ гүнбалай чинь ард түмний намын дарга биз дээ өөр намын даргад өрсөлдөж болдог юм уу угаасаа монголын улс төрд гүнбалай илүү цаашаа далд омор

    Хариулах