​Р.АМАРЖАРГАЛ: АН-ын дарга болох хүн ухаан зардаг, хариуцлагатай, жудагтай байх хэрэгтэй байна

Админ
2023/01/13

#ШУУД: Р.Амаржаргал, С.Баярцогт нар байрь сууриа илэрхийлж байна

Р.АМАРЖАРГАЛ: 

- Улстөрч гэж өөрийгөө боддог хүн хариуцлагатай байх ёстой. Миний амнаас гарч байгаа үг, хийж байгаа үйлдэл том зорилгыг хэрэгжүүлэхэд дөхөм болж байна уу эсвэл ямар нэг байдлаар гай тарьж байна уу гэдгийг үргэлж боддог байх хэрэгтэй. Монгол Улсын эрх ашиг гэж байна. Монгол Улсын эдийн засгийн эрх ашиг, улстөрийн намын эрх ашиг гэдэг зүйлийг үргэлж бодох хэрэгтэй. Манай улстөрчид энэ шалгуурыг хангаж чадаж байна уу, тэр хэмжээнд хүртэл боловсорсон эсэхийг энэ хурал тодорхой хэмжээгээр харуулах байх. 

- Намын даргаар тэр сонгогдоосой гэж нэр хэлэхэд хэцүү байна. Тодорхой шалгуур байх ёстой. Юу хүсээд байна гэдгээ бус үүрэг хариуцлагаа дээд зэргээр ухамсарласан хүн байх ёстой. Цаашлаад улстөрийн нөхцөл байдлыг зөв үнэлж, алсын хараатай, 5 жилийн дараа юу болохыг тодорхой хэмжээнд тооцож, дэлхий дээр өрнөж байгаа үйл явдлуудын уялдаа холбоог нь дүгнэж чаддаг байх хэрэгтэй.  Ухаан зарж, хариуцлагатай байж, жудагтай байх ёстой. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.87.73
    2023/01/15

    хуцаарай, худлаа донгосоод хариуцлага ч гэх шиг

    Хариулах