Д.АМАРБАЯСГАЛАН: Иргэдийг бухимдуулсандаа ХҮЛЦЭЛ ӨЧИЖ БАЙНА

Б.Ариунзаяа
2023/01/17

Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН: 

- Өчигдрөөс эхлэн хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд E-halamj систем рүү нэвтрэхэд мэдээллийн зөрүүтэй байдал үүсэж иргэдийг бухимдуулахад хүрээд байна. Алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Хамгийн том алдаа өрхийн мэдээллийн нэгдсэн систем дээр гарч буй. Зохих хасалтыг цаг тухайд нь хийгээгүй, мэдээллээ цаг тухайд нь шинэчлээгүйн улмаас давхардал, зөрүү үүсэж алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна. 

Хүүхдийн мөнгийг бодох аргачлалд мэдээлэл өгч байгаа НДЕГ, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, ҮСХ, УБЕГ, Татварын ерөнхий газар гэсэн төрийн зургаан байгууллага хоорондоо мэдээллээ хангалттай солилцдоггүй, уялдаагүй ажилладгаас тус асуудал үүсээд байна. Иймд олон нийтийг бухимдуулсандаа Монгол Улсын Засгийн газрын зүгээс хүлцэл өчиж байна.

- МУ анх удаа төр анх удаа өөрт байгаа мэдээллээ нэгтгэж олон улсын жишигт нийцсэн аргачлалаар хүүхдийн мөнгө олгох ажлыг хийж эхэлсэн нь энэ юм. Өрхийн мэдээллийн сангийн бүртгэл дээр асуудал үүсэж эхэлсэн учраас гарсан алдаануудыг засаж, цаашид цахимжих ажлаа улам бүр сайжруулан ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.

Системд "Хүүхдийн мөнгө авна" гэж гарч ирсэн өрхүүдийн мөнгө ямар нэг асуудалгүйгээр олгогдоно. Харин байр, орон сууц, автомашины бүртгэлийн давхардлаас үүдэж өндөр орлоготой болсон гэж харагдаж буй, улмаар хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэх иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж дуусгана. Иргэдтэйгээ хамтарч ажилласнаар бүртгэл сайжирч, мөнгө авах ёстой хүүхдүүдэд бүрэн олгоно. 

- Засгийн газраас цахим үндэстэн болохоор 2 жилийн хугацаанд ажиллаж байна. Гэвч бүртгэл шинэчлэлийн асуудалд хийдэл байна. Иргэдийн бүртгэл шилжилтийг тухайн иргэн зөвшөөрсөн тохиолдолд хийдэг. Өрхийн мэдээллийг иж бүрэн болгож чадсанаар аливаа төрлийн алдаа дутагдал гарахаас урьдчилан сэргийлнэ. МУ-ын хувьд хүүхдийн мөнгө олгох ажлыг дэлхийн олон улсад хэрэгжүүлж байгаа шалгарсан аргачлалын дагуу хийж байна. Алдаагаа богино хугацаанд засаж сайжруулна. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.19.190
    Өчигдөр

    Хулгайч нар минь хүүхдийн мөнгө танхаасаа ичэхгүй байна уу харин дээр нь нэмээд өгөх юм биш үү.Өөрсдөө хулгайлсан мөнгөө өгөөч......

    Хариулах
  • 103.111.68.3
    Өчигдөр

    Тэгээд алдаа гаргасан бол албан тушаалаа өгөөд зайлаач ээ.Гөлийсөн өмхий тангад минь.

    Хариулах
  • 103.57.93.88
    2023/01/17

    Та нар хоосон толгойтой мэдлэг боловсролгүй цүнх баригчид гэдгээ батлав.Яаж энгэж пээдииж хүний нүүр хардаг ширлэсэн нүүр вэ.сайд гэж та нар шиг цүнх баригчдиин чадах юм бишЦүнх баригид

    Хариулах