Н.УЧРАЛ: Би хуучин хаягнаасаа шилжилт хийлгээгүйгээс долоон хүүхэдтэй болчихоод байна

Админ
2023/01/17

Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ЦХХХ-ны сайд Н.УЧРАЛ: 

- Өрхийн мэдээллийн сан хаяг дээр суурилдаг. Тухайн хаяг дээр бүртгэлтэй байсан иргэд шилжилтээ хийж, хасуулаагүйн улмаас мэдээлэл нь давхардсан тохиолдол гарч байна. E mongolia болон E halamj дээрх мэдээлэлд хүн оролцоогүй. Цаашид ЗГ төрийн мэдээлэл солилцоог сайжруулахаар ажиллаж байна. 

- Ердийн нэг ажлын өдөр дунджаар E-Mongolia-д 17 мянган хандалт байдаг. Өчигдөр 22.00 цагийн байдлаар нэг агшинд 300 мянган хандалт орж ирсэн. Ердийн ачааллаас 10-15 дахин нэмэгдсэн нь системд ачаалал болж гацсанд хүлцэл өчье. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, E-Mongolia академи шуурхай арга хэмжээ авч, ачааллыг тэнцвэржүүлсэн. Одоо хэвийн горимоор ажиллаж байна. 

- Хаягийн шилжүүлгээ тухайн иргэн өөрийн биеэр очиж хийлгэдэг. Яагаад гэвэл иргэний зөвшөөрөлгүйгээр хаягийг дур мэдэн шилжүүлэх эрх төрд байхгүй. Жишээ нь, би Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд амьдарч байсан. Одоо 26 дугаар хороонд амьдардаг. Би хаягаа шилжүүлээгүйгээс болоод, манай хаяг дээр өмнө нь амьдарч байсан хүний хүүхдүүд нэмэгдээд, би одоо долоон хүүхэдтэй болчхоод байж байна. Өрхийн орлогын түвшинг тодорхойлохын тулд 11 хувьсагчтай томъёо хийдэг. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.19.190
    Өчигдөр

    Монголын үр маш олон болтугай .

    Хариулах
  • 66.181.189.96
    Өчигдөр

    Yu yariad tenegteed baigaa yum be

    Хариулах