Х.НЯМБААТАР: Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яллагдагчаар татсан, одоо хуулийн байгууллагынхнаар ажлыг нь хийлгэе

Б.Ариунзаяа
Өчигдөр 13 цаг 22 минут

#ШУУД: Х.Нямбаатар: Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүс албатай юм шиг төрд ялархаад байна

Х.НЯМБААТАР: 

- Яг үнэндээ Дарханы арьс ширний парк дээр би ч ойлгохгүй нөхцөл байдал үүсчихээд байна. Салбарын сайдууд өөр өөр бодлого барьж явсан зүйл бий.  Өмнөх Ерөнхийлөгч хувийн сектороор гүйцэлдүүлэхээр төлөөллийг нь томилсон. Харин дараа нь Засаг дээр тухайн ААН төслийг авч явж чадахгүй юм байна. Тиймээс төр оролцох ёстой гэх байр суурь илэрхийлээд ажлыг цааш явуулах гэсэн ч санхүүжилт, зээл нь гацсан. Гарсан шийдвэр нь яг таг хэрэгждэг баймаар байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн дагуу тухайн ААН хариуцлагатай хандах хэрэгтэй. 

- Хөгжлийн банкны сонсголын харахаар зээлээ зориулалтын бусаар зарцуулчихаад төрд ялархаж байна. Зээлээ өөрийнхөө ах дүү хамаатан садныхаа дансаар шилжүүлчихээд Төр дэмжсэнгүй гэж ярьж болохгүй. 

- Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яллагдагчаар татсан гэх мэдээллийг авсан. Бусад хүмүүсийн тухайд нарийн мэдээлэлгүй байна. Одоо хуулийн байгууллагынхнаар ажлыг нь хийлгэмээр байна. Нүүрсний хулгайтай асуудал олныг цочироосон. Энэ нь Төрийн өмчит компаниудын засаглал маш муу байгааг харууллаа. Ард иргэд шударга бус зүйлтэй хэзээ ч эвлэрэхгүй гэдгээ илэрхийлчихлээ. Тэр дагуу хуулийн байгууллагууд ажлаа эрчимжүүлсэн. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.86.74
    15 цагийн өмнө

    Баттулга бол хулгайч Бүх хулгайн эхлэл

    Хариулах