Б.ГОМБОСҮРЭН: Иргэд ТЦА-ны алба хаагчид хөдөлгөөнийг хязгаарлаж байна гэх гомдол гаргадаг

Б.Ариунзаяа
Өчигдөр 13 цаг 52 минут

#ШУУД: Зайсан тойруугийн гудамжны замын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулж 1 чигийн урсгалд оруулах болсон талаар ЗХУТ-өөс мэдээлэл хийж байна...

Б.ГОМБОСҮРЭН: 

Тээврийн цагдаагийн албанаас Сүүлийн хоёр жилийн хугацаанд Зайсангийн тойргийн гудамжийг ажлын өдрүүдэд 16 цагаас 20 цагийн хооронд 35-40 удаа нэг чигийн урсгалыг зөрүүлэх хөдөлгөөн хийж ирсэн. Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн гаргасан шийдвэрийн дагуу нийт 47 уулзвар, орц, гарц дээр 55 түр тэмдэг тавина.

- Зайсан тойруугийн хөдөлгөөн зогсонги байдгаас Төв шуудангийн уулзварын хөдөлгөөн явдаггүй. Үүнээс шалтгаалж Энхтайваны өргөн чөлөө, баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам, хойд тал, талбайн баруун талын хөдөлгөөн урагшлахгүй хөдөлгөөн хязгаарлагддаг. Энэ бүхнээс шалтгаалж иргэд   Тээврийн цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнийг хязгаарлаж байна гэх гомдол гаргадаг. Энэ нөхцөл байдал дээрх шийдвэрийг гаргаснаар бүрэн арилах боломжтой.

- Дүнжингаравын зам буюу уулын зам баруун тал нь Яармагийн гүүрийн хөдөлгөөнийг, зүүн тал нв Их тэнгэрийн амийн хөдөлгөөнийг хязгаарладаг байсан. Энэ хөдөлгөөн тэнцвэртэйгээр зорчих нөхцөл байдал ажиглагдаж байна. Нэгдүгээр сарын 21-нээс Зайсан тойруугийн гудамжны замын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах болсноор уг нөхцөл байдал арилах боломжтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна