Х.ГАНХУЯГ: Манайх 39 оронтой гэрээтэй ч үйлчилгээний өндөр тарифтай учир нислэг үйлддэггүй

Б.Ариунзаяа
2023/02/03

#Шууд: Аялал жуулчлалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцүүлэг болж байна…


Х.ГАНХУЯГ: 

- Аялал жуулчлалын хууль бол 20 жилийн өмнө бичигдсэн. Манай улс хамгийн дээд тал нь 500 мянган жуулчин авч байсан. Аялал жуулчлалын салбар эдийн засгийн бүх салбарт нөлөөлж, өгөөжөө өгдөг. Тиймээс төр болон хувийн хэвшлийнхэн юун дээр анхаарах вэ гэдэг төвлөрч байна.

- Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар Аялал жуулчлалын сан байгуулах, бодлого гаргах, дэд бүтэц бий болгох, нислэгүүдийг хөнгөлөх, дотоодын нислэг НӨАТ-аас чөлөөлөх зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. Чөлөөлсөн тохиолдолд 10-15 хувь хямдрах боломжтой. Манай нислэгийн үйлчилгээний тариф дэлхийд өндөрт тооцогддог. Япон улсын ижил төрлийн үйлчилгээнээс 50 хувь өндөр байна.

- Засгийн газраас аялал жуулчлалын бүсийг зарласан. Тиймээс Аялал жуулчлалыг дэмжих сангаас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгдээд явна. Төр үүрэг хүлээж аялал жуулчлалын дэд бүтцийг байгуулах шаардлагатай.

- Шинэчилсэн найруулгаар аялал жуулчлалыг зөвхөн яаж хариуцдаг байсан бол одоо Ерөнхий сайдын дэргэд Үндэсний хороо байгуулагдана. Хороо бодлого, зөвлөмж гаргана. Нийтийн эрхзүйн этгээд байгуулагдана. Аялал жуулчлалын салбарт 52 холбоо, 300 гаруй компани байна. Тиймээс иргэний агаарын тээвэр, компани, зочид буудлуудыг нэг холбоонд оруулаад удирдлагуудыг нь нэг жилээс хэтрэхгүй байхаар зохицуулна.

- Хуучин сайдын хаалга манаж суудаг байсан бол одоо бүх зүйлийг холбоон дээрээ ярьдаг болно.

- Манайх 39 оронтой нислэгийн гэрээтэй. Гэвч тэдгээр орнуудын ихэнх нь манайх руу нислэг үйлддэггүй. Шалтгаан нь үйлчилгээний өндөр тариф.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.68.36
    2023/02/05

    ЯПОНУУД ДЭНДҮҮ ХАРГИС ӨНДӨР ҮНЭЭР МӨНГӨ ХҮҮЛЖ ДАРЛАЖ БН .ХУУЧИН ОНГОЦ БУУДАЛЫГ АШИГЛУУЛАХГҮЙГЭЭР ГЭРЭЭ ХИЙСЭН НЬ ШУДРАГА БУС ХУУЧНАА ОЛОН УЛСЫН НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ИРГЭД ОЙРХРОН ОНГОЦ БУУДЛААР ҮЙЛЧЛҮҮЛМЭЭР БН

    Хариулах