О.Мөнхжин нарыг үргэлжүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Админ
2023/02/03

"Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж, цагдан хорьсон талаар бид мэдээлсэн.  Тэднийг койноор татан төвлөрүүсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Мөн  О.Мөнхжин болон бусад хэд хэдэн хүний гэр, оффист нэгжлэг хийж, тухайн шөнөө хэрэгт шалгагдаж байгаа О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан.  Тэднийг 48 цагийн хугацаатайгаар саатуулсан бөгөөд уг хугацаа өнөөдөр дуусаж буй.  Үргэлжлүүлэн хорих эсэх цагдан хорионы шүүх хурал өнөөдөр болох аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна