Хуурамч диплом ашиглан сумын Засаг даргаар ажилласан этгээдээр хохирлыг нь төлүүлжээ

Админ
2023/02/03

Иргэн “А” нь сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо тухайн албан тушаалд тавигдах “дээд боловсролтой байх“ гэх шаардлагад нийцүүлэхийн тулд хуурамч бакалаврын дипломыг ашиглаж, хууль бус цалин хөлс авч, төрд 25,070,108 төгрөгийн хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуульд хуурамч диплом болохыг мэдсээр байж ашигласан бол гэмт хэрэгт тооцохоор заасан ба Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас иргэн “А”-г уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иргэн “А” нь “Д” аймгийн “Ц” сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо тухайн албан тушаалд тавигдах “дээд боловсролтой байх” гэх шаардлагад нийцүүлэхийн тулд гадаад улсын нэгэн дээд сургуулийг төгсөөгүй боловч уг сургуулийг төгссөн гэх дээд боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, “Хуурамч баримт, бичиг ашиглах” гэмт хэргийг удаан хугацаагаар үйлдэн тухайн албан тушаалд томилогдон ажиллаж, хууль бус санаагаа хэрэгжүүлсэн, гэмт үйлдэл төгсөөгүй, өөрөөр хэлбэл хохирол, хор уршиг нь үргэлжилсээр байгаа явдал нь тухайн гэмт хэргийг төгсөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөгүй гэж дүгнэж, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон.

Дэлгэрэнгүйг дараах линкээр үзнэ үү. https://www.courtbu.mn/site/news_full/646...


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.1
    2023/02/04

    Д аймгийн Ц сумын хүнийг яагаад Баян-өлгийн прокурор, шүүх шүүдэг юм бэ. Дорнод, Дорноговь, Дундговь харин баруун зүгт Д аймаг байхгүй

    Хариулах
    • 66.181.160.122
      2023/02/05

      Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга иргэн А. Нурбек гээгч этгээд шүү дээ

  • 66.181.184.108
    2023/02/03

    Өө зөндөө бгааштээ манай сумын захиргааныхан бүгд бас сургуулын багш нар

    Хариулах