Л.ГАНБАТ: ЭЕШ-д Англи, Монгол, Орос хэлний сонсоод ойлгох чадварыг шалгах тест оруулсан

Б.Ариунзаяа
2023/02/06

#ШУУД: 2023 оны ЭЕШ-ын бүртгэлийн талаар мэдээлэл хийж байна

БҮТ-ийн захирал Л.ГАНБАТ:

- ЭЕШ улс орон даяар эхэллээ. Энэ жил төгсөх ангид 34117 суралцагч байгаагаас хөдөө орон нутагт  54 хувь буюу 18,334 нь, Улаанбаатар хотод  46 хувь буюу 15,783 нь  нь Улаанбаатар хотод арванхоёрдугаар ангийг суралцан байна. 

Өмнөх оны төгсөгчид нэмж бүртгүүлээд нийтдээ 40 мянга орчим шалгуулагч энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлэх байх гэсэн урьдчилсан тооцоолол хийсэн. 2006 оноос эхлэн ЭЕШ зохион байгуулагдсан. Өнгөрсөн жилээс эхлэн жилдээ хоёр удаа зохион байгуулдаг байхаар журамласан. Өнгөрсөн 12 дугаар сард зохион байгуулсан ЭЕШ-т 5000 орчим шалгуулагч оролцсон. Энэ нь шалгуулагчдад боломж олгож байгаагаараа ач холбогдолтой. 

Мөн энэ жилээс эхлээд ЭЕШ-д блокчэйн технологийг нэвтрүүлсэн. Ингэснээр шалгуулагчийн дүн оноог ямар газар авч ашигласан болох нь системд бүртгэгдэх бөгөөд шалгуулагчаас хүн нэвтрэх боломжгүй.  

ЭЕШ-ын дүн оноог олон улсын шалгалтын дүн оноотой дүйцүүлэх журам өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ жил илүү өргөн хүрээнд ойлгуулж ажиллахаар төлөвлөөд байна. 

2017 оноос хойш Англи, Монгол, Орос хэлний сонсоод ойлгох чадварыг шалгах тест орж эхэлсэн.  2020, 2021, 2022 онд энэ шалгалтыг завсарласан. Энэ жилээс эргэн оруулж байна. 

Монгол хэлбичгийн шалгалтыг жилд хоёр удаа буюу дөрөв, арванхоёрдугаар сард авдаг байх зохицуулалт хийгдсэн. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна