УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавьж, нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хязгаарлажээ

Б.Ариунзаяа
2023/02/06

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс авчээ.  

Энэ сарын 2-ны өдөр УЕПГ-аас  УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг  Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2, 20.3 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчаар татаж, Монгол Улсын хилээр гарах, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг өнөөдөр хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг хилээр гарахыг хязгаарлаж, нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хязгаарлажээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.22.65
    2023/02/06

    Аюурсайхан Хэзээ ч хулгай хийхгүйээ итгэж байна хэзээ ч хулгай хийх хүн биш

    Хариулах
  • 59.153.113.174
    2023/02/06

    Hogiin gar baijee

    Хариулах
  • 66.181.190.182
    2023/02/06

    Үнэн цайрсан өлөн хулгайч гэж.

    Хариулах