LIVE: Жолооч нар цахим гэрчилгээтэй болсноор мэдээлэлтэй болж, түгжрэлээс зайлсхийх боломжтой

Админ
2023/02/06

#ШУУД: Авто машины цахим үнэмлэх болон RFID системийн суурилуулалтын явцын талаар мэдээлэл хийж байна


Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал

Ч.БАТЗОРИГ: 

-  Замын хөдөлгөөний нэгдсэн ухаалаг системийг бүрдүүлэх ажлын хүрээнд RFID системийн уншигчийн талаар мэдээлэл өгье. Улаанбаатар хотод 650 гаруй мянган автомашин байгаагаас өдөр тутамд 450 гаруй нь оролцож байна. Нийслэлийн хэмжээнд 161 байршилд уншигч байрлуулсан. Энэхүү уншигчийн цахим үнэмлэхийг нэгдүгээр улиралдаа багтааж тараана. 3 дугаар сарын 31-ний дотор дуусгах төлөвлөгөөтэй байна. 

- Өнөөдрийн байдлаар нийслэлийн зарим хэсэг зорчигч хөдөлгөөнийг зорчилтыг хянах боломж байдаггүй. Цахим үнэмлэхтэй болсноор цаашдаа нийтийн тээврийн төлбөр тооцоо болон автомашины хөдөлгөөн зорчилтийг цахимд бүртгэнэ. Төлбөр хураамж уян хатан системээр авах боломжтой. Төлсөн тохиолдолд хөнгөлөлт эдлэх, заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцно.  Татвар хураамж нэмэгдэхгүй. 

О.ЧИНЗОРИГ:

- Нийслэлийн бүх замуудад мөшгөх төхөөрөмжийг байгуулсан. Цахим гэрчилгээг 3 сарын 1-ээс олгож эхэлнэ. Зорчих хөдөлгөөний хязгаар байхгүй. Иргэд мэдээлэлтэй байх боломжийг олгохын тулд цахим гэрчилгээгээр дамжуулан байнга явдаг замын хаасан байдал болоод торгуулийн мэдээллийг хүргүүлдэг болно. Түгжрэл буурна гэхдээ хэдэн хувьтай буурахыг хэлж мэдэхгүй байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна