Шүүх О.Мөнхжинг цагдан хорихоос татгалзаж, хилийн хориг тавьжээ

Б.Ариунзаяа
2023/02/06

Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин нарыг цагдан хорих эсэхийг өнөөдөр шүүхэд хэлэлцлээ.  Прокурорын байгууллагаас О.Мөнхжинг цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлсэн. Шүүх яллагдагч О.Мөнхжинд холбогдох цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзжээ. Харин Монгол Улсын хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Одоогоор Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарын шүүх хурал үргэлжилж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.19.81
    2023/02/07

    Мөнгөтэй тулдаа хууль үйлчилж бна. Мөнгөггүй жирийн иргэнд бол хууль хэзээ ч үйлчлэхгүй . Шүүх бүгдэд тэгш шударга баймаар юм.

    Хариулах