Иргэний гаргасан саналыг 33 мянган иргэн дэмжвэл Ажлын хэсэг, 77 мянган иргэн дэмжвэл нийтийн сонсгол хийх боломжтой

Админ
2023/02/07

ШУУД: Хуулийн төсөлд саналаа өгдөг соёлыг бий болгох, УИХ-ын гишүүдыг үндсэн ажлаа хийхийг шаардсан "Иргэн бол Хүч "-залуусын санаачилгаас мэдээлэл хийж байна.

- УИХ-ын гишүүд үндсэн ажлаа хиймээр байна. Иргэдийн мэдэх эрх, саналаа өгөх эрхийн талаар мэдээлэл өгч, хуулийн төсөлд саналаа өгдөг соёлыг бий болгомоор байна. 

- Монгол Улсад 8 дахь удаагийн парламентын сонгууль зохион байгуулсан. Гэтэл ЖДҮ, нүүрсний хулгайнууд алдаатай хууль баталснаас болсон. Иргэн төрдөө өргөдөл гомдол гаргах эрхтэй байдаг. Гэвч төр нь иргэдэдээ хариу өгөхгүй байна. 

- УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа эхлэн бүх ард түмний төлөө ажиллахын төлөө тангараг өргөдөг. Гэтэл баяраар гурил, боов тарааж л байна. 

- Монгол Улс авлигын индексээрээ 180 орноос 116 дугаарт байна. Ардчиллын индекс 176 орноос 62 дугаар байрт, аз жаргалын индексээрээ 146 орноос 69 дүгээр байрт байна. Манайд хуурамч ардчилал байна. Хиймэл тогтолцоо авлигалыг өөгшүүлж, иргэдийн оролцоог хязгаарлаж, хүний эрхийг зөрчдөг. 

- УИХ-ын намрын чуулган 75 хоног хуралдахдаа 18 хууль бие даасан баталсан, НЭӨ 271, 38 Их хурлын тогтоол. Нийт УИХ намрын чуулганаараа 327 хууль баталсан. Үүний нэг нь олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль. Төр иргэд болон иргэний нийгмийн байгууллагын саналыг авч байж хуулиа батлах ёстой. 

УИХ-ын гишүүдээс дараах 3 асуултыг асуумаар байна. 

- Иргэдийн үзэл бодлыг ордондоо цоожилдог уу... 

- УИХ-ын гишүүд иргэдийн идэвх оролцоог мохоодог уу...

- Гишүүд 3,4 сая иргэнийг хуулийн мэдлэггүй байгаасай гэж боддог уу... гэж асуумаар байна. 

1992 оны Үндсэн хуулиар иргэд шууд төрийн үйл хэрэгт оролцох эрхтэй. УИХ-ын тухай хуульд ... нэг иргэн санал гаргаад түүнийг нь 33 мянган иргэн дэмжвэл Ажлын хэсэг байгуулна. 77 мянган иргэн дэмжвэл Түр хороон дээр хяналт шалгалтын нийтийн сонсгол хийх боломжтой. Мөн 100 мянган иргэн дэмжвэл УИХ дээр хуулийн төслийг шууд хэлэлцэх хууль эрх зүйн зохицуулалттай. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна