Монгол Улс Турк болон Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ

Админ
2023/02/07

Өнгөрсөн даваа Турк, Сирид болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн нас барж, арван байшин барилга зуу зуугаараа нурж, байгалийн гамшигт үзэгдэл болсон. 

Монгол Улсын ЗГ-аас газар хөдлөлтөд нэрвэгдсэн Турк болон Сири улсуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. 

Яг одоо Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныхантай хуралдаж, дээрх улс орнуудад аврах баг илгээх эсэх талаар эхний байдлаар хэлэлцэж, танилцуулга бэлтгэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Эцсийн шийдвэрийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна