С.АМАРСАЙХАН: Монгол Улс БНТУ-ын эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцуулахаар шийдвэрлэлээ

Б.Ариунзаяа
2023/02/07

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийн талаар мэдээлж байна


С.АМАРСАЙХАН:

- Турк  болон Сири улсад 7,8 магнитудын газар хөдлөлт болсны улмаас олон мянган хүн амь эрсдэж олон арван мянган иргэн бэртэж гэмтсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлье. Засгийн газар анхаарлаа хандуулж УОК болон мэргэжлийн байгууллага, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдтай зөвлөлдөж, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар оруулж, шийдвэрлэлээ. Өнөөдөр Турк улсын Элчин сайдын яамтай холбогдож, дэмжлэг үзүүлэх талаараа саналаа илэрхийлэхэд хүндэтгэн хүлээн авсан. Тиймээс манай талаас Эрэн хайх, аврах албаны 20, эмнэлгийн тусламж үйлчилгээний 15 нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй багийг илгээж, бараа бүтээгдэхүүний хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэлээ. Майхан, дулаан хөнжил гудас, хоол хүнс, лаа шүдэнз, эм эмнэлгийн хэрэгсэл зэрэг бүхий л бараа бүтээгдэхүүнийг үзүүлнэ. Мөн Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ.  

- Газар хөдлөлтийн бүсэд манай улсын хоёр иргэн байгаа гэх мэдээллийг авсан. Тэдгээр иргэд хорогдох байранд байгаа. Газар хөдлөлтийн голомт Туркийн зүүн өмнөд, Сири улсад бий. Манай улсын иргэд олноор оршин суудаг хотоос зайтай буюу тэнд манайхаас цөөн иргэд байгаа ч ГХЯ аюулгүй байдлыг нь тодруулж, санаа тавин ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна