Ч.ХҮРЭЛБААТАР: Дахиад л Хүрлээ…​

Админ
2023/02/08

Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-ийн Хөгжлийн Банкнаас авсан зээлийн талаар хэлэлцэж байна.

Тус цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх Засгийн газрын тогтоолд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа гарын үсэг зурсан юм.

Х.БАТТУЛГА: 

- Монгол Улс газар дээрх баялгаа боловсруулах ажил эхлүүлсэн нь анхны тохиолдол учир мэдэхгүй зүйл байсан.  Би энэ ажлыг гэгээлгээр бодож хийсэн болохоор бахархаж явдаг. Цаашдаа уг ажлыг хийж дуусгана гэж бодож байгаа. Нийт 5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулах байсан. Засгийн газраас 34 хувийг оруулахад 1.7 орчим тэрбум ам.доллар болох ёстой. Харин үлдсэн 66 хувьд нь бид гадаадын болон хувийн хөрөнгө оруулагч татах шаардлагатай байв. 

Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Тавантолгой-Сайншанд хүртэлх 416 км төмөр зам, авто зам, усны нөөцийн хайгуул зэргийг хийхэд өнөөдрийн үнэлгээгээр 2 тэрбум ам.доллар болж байгаа. 
Энэхүү ажлыг татан буулгаж байхын оронд Засгийн газраас "Сайншандын ажилд зарцуулсан 2 тэрбум ам.доллароо 34 хувь гэж үнэллээ. Үлдсэн 66 хувьд хөрөнгө оруулагчдыг дуудаж байна" гэж зарлах ёстой. Би энэ ажлыг хариуцаад явбал босгочихно. 

Харамсалтай нь 2015 онд энэхүү төслийг АТГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас хоёр жил шалгаж, олон хүн шоронд хийсэн. 35,000 га газарт байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийнэ гэдэг амаргүй. 

Тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Ч.Хүрэлбаатар татан буулгах асуудлуудыг оруулж ирж байсан. Сангийн сайд байхдаа ч татан буулгах юм яриад явж. Үүнийг Ч.Хүрэлбаатар толгойлж хийсэн байх.  Ерөөсөө Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх, арьс шир, ноос ноолуур, газрын баялгаа боловсруулах ажлыг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар" гэсэн. 

Ч.Хүрэлбаатар энэ талаар "Энэ нөхөр Ерөнхийлөгч байсан санагдах юм, юугаа хийж байсан юм бол оо, Дарханы арьс ширний цогцолбор нь бас л хулгай нүүрлээд зогсчихсон уу? Салхитын мөнгийг боловсруулаад мөнгөн аяга хийнэ, монголын бүх өр дарна гээд байсан бас л хулгайлчихсан уу? Дахиад л Хүрлээ…" хэмээн жиргэжээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.158
    2023/02/09

    Bid hugjij baij edin zasgin bie daasan uls bolj chadah yum bna gevch ene ih uruu yah uu? gedeg l shiideh asuudal bj bna daa

    Хариулах
  • 202.126.88.118
    2023/02/08

    Монгол улс аж үйлдвэрийн цогцолбор байгуулах хэрэгтэй тэгвэл ажилгүйдэл ядуурлаас гарч эдийн засгийн бие даасан улс

    Хариулах