Турк услад дахин газар хөдөлсөн тул ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЖЭЭ

Админ
2023/02/12

БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа байгаа Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 11-нд барилгын нурангиас 3 хүний цогцсыг илрүүлэн орон нутгийн сайн дурынханд байршлыг мэдээлж, 2 хүний (1 хүүхэд) цогцсыг гаргасан байна. 

Түүнчлэн 02.12-ны өдрийн 02:39 цаг /Анкарагийн цагаар 02.11-ний өдрийн 21:39/-т хүчтэй газар хөдөлсөн тул эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо.

Аврах багийн эмнэлгийн бүлэг мөн өдөр хээрийн эмнэлэгт нийт 92 хүнд /8 нь хүүхэд/ үзлэг, оношилгоо хийж эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэв.

Эдгээрээс ясны хугаралтай 8 хүний хугарлыг засаж, боолт тавьсан бол 34 хүнд өвчин намдаах, 11 хүнд шингэн сэлбэх эмчилгээг хийжээ. Мөн 45 хоногтой 2 нярай хүүхдэд үзлэг, эмчилгээ хийж, тэжээлийн дутагдалд орсон байсан тул дараагийн шатлалын эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна